Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Бялуу чимэглэхэд ашигладаг нууц жорууд
Үндэсний хөгжим

Бялуу чимэглэхэд ашигладаг нууц жорууд

Урлаг Урлаг12/09/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Pink-Wedding-Cakes_184423623522013-09-12-15-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Fondant нь бялууг бүрэх, элдэв цэцэг жимс, хэлбэр дүрс хийн чимэглэхэд зориулагдсан, идэж болохуйц сахаран зуурмаг юм. Fondant хийхдээ нарийн ширхэгтэй хамгийн багадаа хоёр удаа тээрэмдсэн нунтаг сахар хэрэглэх хэрэгтэй. Доорх маягаар цагаан зуурмаг бэлтгээд хүсвэл хүнсний будгаар өнгө оруулан хэрэглэж болно.

 photo Pink-Wedding-Cakes_16_zps98aa0079.jpg

Орц:

* 5 амттаны халбага (teaspoon) желатин jelatin ( цагаан хоолтон бол agar agar хэрэглэж болно.)
* 125 мл глюкоз (1/2 стакан )
* 1 амны халбага глицерин (gliserin)
* 1 кг нунтаг сахар
* 3/4 амттаны халбага tylose-c

 photo Pink-Wedding-Cakes_02_zpsc3aa9346.jpg

Бэлтгэх нь:

Желатинаа 5 амны халбага устай холин нийцүүлнэ. Зөөлөн гал дээр байнга хутган хайлуулна. Глицерин, глюкозаа нэмнэ. Нийцүүлж хутган, хайлуулна.
Тал нунтаг сахараа гурил зуурдаг саванд хийгээд халаасан шингэн орцоо нэмнэ. Модон халбагаар хутгаж нийцүүлнэ. Үлдсэн нунтаг сахараасаа бага багаар нэмэн нухангаа tylose-c аа нэмж нийцүүлнэ. Халуун орчинд ажиллаж байгаа бол нэг кг нунтаг сахар багадах, хүйтэн орчинд ажиллаж байгаа бол илүүдэх магадлалтай тул нунтаг сахараа бага багаар нэмж ажиллахад амархан зуурмаг бэлтгэнэ.

 photo Pink-Wedding-Cakes_18_zpse26bbc0e.jpg

ROSE LEVY BERANBAUM-ын gum paste-ны жор

Beranbaum, “Cake Bible” номондоо gum paste-г хурдан, илүү хатуу хатдаг, хатуурдаг нэг төрлийн fondant гэжээ. Gum paste-р бантик, элдэв гурван хэмжээст хэлбэр дүрсүүд хийхэд тохиромжтой гэнэ.

Орц:

* 10 гр нунтаг желатин
* 75 гр ус
* 450 гр нунтаг сахар
* 65 гр эрдэнэшишийн цардуул
* хүсвэл нэг чимх нунтаг tartar

 photo Pink-Wedding-Cakes_01_zpsd30944d7.jpg

Бэлтгэх нь:

Халуунд тэсвэртэй саванд желатинаа усны хамтаар холиод 5 минут дэвтээнэ. Өөр нэг саванд багахан ус хийгээд, желатинтай саваа дээр нь байлуулаад хайлж хатуурсан желатинаа хайлуулна.
Томхон амсартай гурил зуурдаг саванд сахар, цардуул, нунтаг тартаараа холино. Желатинаа нэмээд модон халбагаар хутган нийцүүлнэ. Багахан тосоор тослосон гараараа зуурмагаа нухан нийцүүлээд гялгар уутанд ороон 1 цаг амраана. Зуурмаг маань ажиллахад хэцүү хатуу болсон бол хэдэн дусал ус, хэт шингэн болсон бол багахан нунтаг сахар нэмж нийцүүлнэ. Их хурдан хатаж хатуурдаг тул агаар орохооргүй боон хадгалах хэрэгтэй.

 photo Pink-Wedding-Cakes_19_zps3f94dee7.jpg

Marzipan-ны жор

Энэхүү бэлдмэлээр жимс, жимсгэнэ элдэв хүн амьтаны дүрс хийхэд тохиромжтой, алмондоор хийдэг тул gum paste, fondant-г бодвол арай амттай бялуу чимэглэх зуурмаг.

Орц:

* 140 гр алмондны нухаш
* 60 гр эрдэнэшишийн цардуул
* 60 гр нунтаг сахар
* 60 гр глюкоз (эрдэнэшишийн сироп)

 photo Pink-Wedding-Cakes_22_zps906f2e92.jpg

Бэлтгэх нь:

Гал тогооны роботонд алмондны нухаш, эрдэнэшишийн цардуул, нунтаг сахараа хийн роботоо ажиллуулна.
Глюкозаа нэмээд хэрэглэх бол хүнсний будгаа хийн нийцүүлнэ. Зуурмагнаасаа жоохонг аван чимхэхэд хэлбэрт орж байвал болсон байна гэсэн үг. Жоохон хуурай юм шиг байвал багахан глюкоз нэмж болно.
Гаргаж ирээд, өнгө будаг нийцтэл нухна. Агаар нэврүүлэхгүйн тулд гялгар уутанд сайтар ороогоод тавцан дээр 1 цаг амраагаад хэлбэр дүрс оруулан хэрэглэхэд бэлэн болно.

   photo Pink-Wedding-Cakes_13_zpse874c290.jpg  photo Pink-Wedding-Cakes_14_zpsee1ee165.jpg      photo Pink-Wedding-Cakes_06_zpsc061c28c.jpg  photo Pink-Wedding-Cakes_08_zpsd293dea3.jpg  photo Pink-Wedding-Cakes_07_zps2b237ed7.jpg  photo Pink-Wedding-Cakes_04_zps18682f27.jpg   photo Pink-Wedding-Cakes_26_zps484cb6b6.jpg  photo Pink-Wedding-Cakes_12_zps5c10d36a.jpg

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.