Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Миний дуунууд-2013” концерт 11-р сарын 07,08,09 нд …
Уртын дуу

“Миний дуунууд-2013” концерт 11-р сарын 07,08,09 нд …

Урлаг Урлаг15/10/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
My_songs_2013_-_ok_-_Copy262699612013-10-15-19-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Жил жилийн намар нэгэн хөгжмийн зохиолч шинээр зохиосон болон ХИТ дуунуудаараа бэлэг барьж томоохон хэмжээний уран бүтээлийн тоглолт зохион байгуулсаар эдүгээ 15 дахь жилдтэйгээ золгож байна… Энэ эрхэм бол Монгол Улсын Урлагийн Гавъяат зүтгэлтэн, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбооны шагналт, Пентатоник наадмын 5 удаагийн  шагналт хөгжмийн зохиолч Л.Балхжав юм.

  Дуунд дуртай монголчууддаа зориулж жил бүр зохион байгуулдаг "Миний дуунууд" тоглолт өөр өөрийн онцлог, содон сонин, дурсах яриатай өндөрлөдөг. Тэгвэл энэ жилийн хувьд хөгжмийн зохиолчийн "Миний дуунууд" тоглолтын 15 дахь жилийнх нь ой тохиож байгаа нь яах аргагүй томоос том ОНЦЛОГ хэмээн тодотгож болох юм. Хөгжмийн зохиолч Л.Балхжав өөрийн уран бүтээлийн тоглолтын 15 жилийн ойн баяраа өөрийн уран бүтээлийн дотно нөхөдтэйгээ хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байна.

   Тоглолтонд монголын рок поп орчин үеийн хөгжмийн урлагийн  үе үеийн одод, шилдэг уран бүтээлчид: Төрийн соёрхолт дуучин Д.Болд, МУГЖ дуучин Д.Жаргалсайхан, МУГЖ дуучин Т.Ариунаа, МУГЖ дуучин Б.Сарантуяа, МУГЖ дуучин Б.Дашдондог, Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, дуучин С.Наран, “Хурд”, "Камертон", "Номин талст", "Sweetymotion","3 охин", “Мотив” хамтлагууд, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч  Б.Чинбат, ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин дуучин Б.Амархүү, дуучин Б.Баярцэцэг, Э.Агиймаа, Б.Маралжингоо, Ч.Цэлмүүн, Б.Жавхлантөгс, П.Өнөржаргал  нар оролцож ая дуугаа өргөх юм. Мөн МУГЖ Г.Ариунбаатар, МУГЖ Ө.Уянга, МУГЖ У.Уранчимэг, Universe Best Songs 2009, 2010, 2011, 2012  уралдааны шилдэг оролцогчид, мөн Мөн Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Хөгжим бүжгийн коллежийн Симфони найрал хөгжмийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ “Миний дуунууд" тоглолтын 15 жилийн ойн баярт оролцох ажээ.

   Хөгжмийн зохиолчийн уран бүтээлийн тоглолтыг энэ олон жилийн хугацаанд монголын нэртэй сэтгүүлч, хөтлөгчид хөтөлсөөр ирсэн. Тэр уламжлал ч энэ жил хадгалагдана. Дуунд дуртай Монгол түмний сэтгэлийн цангааг тайлах  дуу  хөгжмийн их чуулган – Хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд-2013” тоглолтонд үзэгч таныг урьж байна. Тоглолт 2013 оны 11-р сарын 07,08,09-ний өдрүүдэд UB Palace төвийн Концертын их танхимд зохион байгуулагдана.    

Миний  дуунууд  хичнээн  цаг хугацаа, орон  зайг  туулан танд хүрч,  баясал, гуниг, 
ухаарлын алиныг  нь авчрахыг  би таашгүй  Л. Балхжав

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.