Гурван жилийн туршид шүүгчээр ажиллан оролцогчдын болон үзэгчдийн талархалыг хүлээсэн МУАЖ, Төрийн Соёрхолт, УДЭТ-ын Дэд захирал Н.Сувд, МУГЖ, Төрийн соёрхолт Д.Сосорбарам, МУУГЗ, УДЭТ-ын найруулагч Ч.Найдандорж, Монголын зохиолчдын эвлэлийн болон Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч, Хүүхэлдэйн театрын захирал Ц.Хулан, СТА, УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар нар энэ удаа мөн шүүгчээр ажиллаж байгаа билээ. Авъяастнуудыг олох их үйлсэд өөрсдийн оюун ухаан хүч хөдөлмөрөө харамгүй зориулж байгаа эдгээр гайхалтай хүмүүсийн, нэвтрүүлгийн үеийн фото зурагнаас хүргэж байна.
www.URLAG.mn