Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Quiza feat BX – Тэр сонсох дуртай
Дуу хөгжим

Quiza feat BX – Тэр сонсох дуртай

Урлаг Урлаг04/05/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дх:
Камертон
Дуулна Никитон
Шүтнэ Номин Талст
Удаан хөгжимд уярах дуртай
Хамгийн гоё нь Хос хунгийн дууль
Дурлуулж хайрлуулж уяраадаг нь Ариунаа
Дуул дуул, уянгалуулан дуулаач
Уйл уйл түүний араас уйл
Нулимас чиний гунигийг авч одно, уйл

Тэр одоо 18 настай, улбар шаргал үстэй
Анхны хайраа алдсан, найз залуу нь хаяад явсан
Мартаж чадаагүй, хөгжмөө унтраалгүй
Бүхнийг сонсож, бүр шүтэж, дуулна өдөр шөнөгүй
Бодно завсар зайгүй, хагас бүтэн сайнгүй
Тольноос түүнлүү харсан, уйлсан охин байсан
Хайртай байж тэр залууд ухаангүй
Хагацаад алга болов түүний хайрыг даалгүй
Хамаг зүрх сэтгэлээ залуугаар хугалуулж
Hi-Fi -аас хайрын дуутай CD цуглуулж
Хөгжимрүүгээ шургуулж, дуу болгоныг цуг дуулж
Гэртээ өдөржин сууж, улаан вино шимж ууна

Дх:
Камертон
Дуулна Никитон
Шүтнэ Номин Талст
Удаан хөгжимд уярах дуртай
Хамгийн гоё нь Хос хунгийн дууль
Дурлуулж хайрлуулж уяраадаг нь Ариунаа
Дуул дуул, уянгалуулан дуулаач
Уйл уйл түүний араас уйл
Нулимас чиний гунигийг авч одно, уйл

Хүмүүс эхэндээ бие биендээ дурладаг
Хүсэл тэднийг сохлож орхино
Түүнгүйгээр хорвоо гунигтай
Тэгээд л бүхнээс уйдна
Хэлдээ амьдрал яг юу юм болдоо
Хэнээс асуухаа тэр мэдэхгүй
Байгаа хэрнээ байхгүй ч юм шиг
Эцэс төгсгөл үгүй сөнөсөн биетэй сэтгэл юм уу?

Намрын Хонгор Салхи, Харууслын Аяз
Зүүдний Дагина бас Чи Минь
Анхны хайртай нь Алга болсон дуунууд
Намайг хүлээ

Өчигдөрхөн цугтаа өнөөдөр гэртээ ганцаараа
Хорин дөрвөн цагийн дотор алга болсон хайраа
Үгүйлэн санан сууна тэр, уйлан дуулна тэр
Орон дээрээ суугаад бүхнийг эрэгцүүлэн бодно тэр
Аяаа миний 18 нас, ахиад ирэхгүй ч
Зүрх шархлуулан юунд надаас холдон одовдоо
Сүүлчийн удаа цонхон дээр чинь сар болон хонъё
Чамд баяртай гэж чадахгүй ч заяа тавиланд дасъя
Зовсон хунгийн шаналалыг Quiza ихэд ойлгож
Золиос болгож сэтгэлээрээ нэгэн дуу бий болгов
Ахиад хэзээ ч эргэхгүй ч анхны хайр минь
Мэнгэ төөрсөн миний зүрхний гэгээн гуниг минь
Хундага дарсны амтыг хуурамч амьдарлыг ч мартъя
Уужуу тайван сэтгэлийг чинь чамаас холдож амраая
Гэхдээ мартахгүй, хэзээ ч мартахгүй маргаашийн төлөө
Өнөөдрийг ч мартахгүй, чамайг мартахгүй
Хүсэл хяслын хорвоо дээр гунигаар дүүрэн ч
Хөрвөн урсах амьдрал дөлгөөхөн ч үертэй
Намрын хонгор салхи минь намайг төлөөлөөд
Гуйя салхи минь гуйя түүнд хайртайг минь хэлээч
Санандаа чи намайг санадаа
Сар нарныг унтуулан сэрээж чи намайг санандаа
Яаж би чамайг хайрлалаа, ялдам дурлалын минь ховорхон өдрүүд
Салана гэж хэлэхэд амархан байвуу, санандаа гэсэн минь үнэн байна уу
Дурлал минь жаргаж үзээгүй зул юмаа
Зүрх сэтгэлд үргэлж хадгалж явдаг гал юмаа
Хэлж ирээгүй зовлон хэцүү, хийсэн нүглийн нэхэл хатуу
Сайн явбал намайг мартаарай, зовох цагтаа санаарай
Цаг үе надад зэвүүн санагдана
Цаашдийн амьдрал яах нь мэдэгдэхгүй
Гэсэн ч гэсэн гутрахгүй, гэрэлт ирээдүй намайг дуудна
Хэн нэгнийг дуурай гэж хэрэггүй хэзээд өөрийнхөөрөө бэлэн

Дх:

Тэр надаас явчихсан гээд гэнэхэн чи битгий шаналаарай

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Netflix”-ийн алдарт “One Piece” цувралын албан ёсны дууг “The Hu” хамтлаг хамтран дуулжээ

06/03/2026
Дуу хөгжим Урлаг

“Баярлалаа ээжээ” тоглолтыг зорих ДӨРВӨН шалтгаан

04/03/2026
Дуу хөгжим Урлаг

“Баярлалаа ээжээ” тоглолтод оролцох уран бүтээлчдийг танилцууллаа

01/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Бибер бухимдлаа илэрхийлэв

09/03/2026

Нэгэн эмэгтэй Рианнагийн Беверли Хиллс дэх харш руу хэд хэдэн удаа бууджээ

09/03/2026

Эмма Уатсон Мексикийн тэрбумтантай болзож байна

09/03/2026

Тимоти Шаламе балет, дуурийг “Хэн ч сонирхохоо больсон“ гээд шүүмжлүүлэв

09/03/2026

Бен Аффлекийн хиймэл оюуны компанийг “Netflix” худалдаж авчээ

09/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.