“Хар Тас” хамтлаг шинэ уран бүтээлээ цацаж олны дунд шуугиан тариад байна. Тодруулбал, тус хамтлаг 30-аад жилийн өмнө нийгмийн бодит байдлыг шүүмжилсэн “Бүрхэг тэнгэр” дууг олны хүртээл болгож сонсогч фэнүүддээ үнэнийг өгүүлжээ хэмээн магтуулж байсан билээ.
Тэгвэл тэд хэсэг хугацаанд завсарлага авч урлагтаа эргэн ирэхдээ WE DON’T KNOW POP IN MUSIC шинэ клипээрээ нийгэмд шуугиан тариад байгаа нь энэ юм.
Энэхүү бүтээлд Монголын төрийг нэгэн үе удирдаж явсан ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Х.Баттулга, У.Хүрэлсүх нарыг клипны гол дүрд онцолсон нь жинхэнэ шуугиан боллоо. Клипийг үзсэн зарим нэг нь сонгууль эхэлжээ хэмээн сэтгэгдлээ бичиж харагдана лээ. Харин нөгөө хэсэг нь нийгэм ялзарч, ард түмэн улс орноороо 90 хувь нь өр ширэнд баригдаж элгээрээ хэвтээд байгааг томруун шүүмжилжээ гэлцэж байна.
“Хар тас” хамтлаг шинэ клипээ яг одоо Америк баруунд хүчтэй залуусыг доргиож байгаа стиль жанр буюу HOUSERAP урсгалаар дуулж, бүтээжээ.
Дашрамд сонирхуулахад, тус хамтлагийн “Бүрхэг Тэнгэр” дуу бүтээгдэж, олны хүртээл болоод 30 жил болж буй. Энэхүү 30 жилийн ойд зориулсан Рок поп, Хип хоп оддын хүндэтгэлийн тоглолт 2024.05.01-нд 19:00 цагт UG ARENA-д болно.