Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»Муслим Магомаевын нэрэмжит уралдаанд Монголын дуучид амжилт дүүрэн оролцлоо
Дотоод мэдээ

Муслим Магомаевын нэрэмжит уралдаанд Монголын дуучид амжилт дүүрэн оролцлоо

Урлаг Урлаг18/11/2024Шинэчлэгдсэн:18/11/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан “Орфей-2024” олон улсын уралдаан өнөө жил долоо дахь удаагаа боллоо. Бүгд найрамдах Чечень улсад болсон уг уралдааныг “Соёл” үндэсний төслийн хүрээнд Бүгд Найрамдах Чечень улсын Соёлын яам, Аднан Шахбулатовын нэрэмжит Чеченийн Улсын филармони хамтран зохион байгуулжээ.

Тус уралдаанд энэ жил есөн орны 200 гаруй мэргэжлийн дуурийн дуучид нэгдүгээр шатанд оролцсоноос хоёрдугаар шатанд 81 дуучин тунаж үлдсэн бөгөөд хоёрдугаар шатанд шалгарсан дуучид Бүгд Найрамдах Чечень Улсын “Сувдан сондор” хэмээн өргөмжлөгдсөн Филармонийн тайзнаа өрсөлдсөн юм.

ОХУ-ын хөгжмийн дээд боловсролын тэргүүлэх академи, мэргэжлийн их, дээд сургуулиуд болон ОХУ-ын Большой, Мариинский, Новая опера, Геликон-Опера зэрэг томоохон театрууд, бүс нутгуудын эрдмийн театруудаас мэдүүлсэн тэргүүн гоцлоочдын дундаас сонгодог дуурийн 32-38 насны гоцлол төрөлд ДБЭТ-ын гоцлол дуучид болох Э.Отгонбат тэргүүн байр, Х.Мягмарсүрэн дэд байр, Л.Бүүвэйбаатар гутгаар байр эзэлжээ. Харин уралдааны 22-31 насны ангилалд ОХУ-ын Гнесиныхны хөгжмийн академийн магистрантурын III дамжаанд суралцаж буй Б.Доржнамжин гутгаар байр эзэлжээ. Мөн ЦДБЭЧ-ын дуучин Д.Совд, СУИС-ийн гуравдугаар курсын оюутан Н.Элбэгзаяа нарт тэргүүн зэргийн дипломантын өргөмжлөл гардууллаа.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Ярилцлага Урлаг

“Опозит” хамтлаг: Бидний мэдэрдэг зүйл зөвхөн хайр л байх

13/02/2026
Кино Урлаг

“Задлаагүй захиа” уран сайхны киног заавал үзэх 10 шалтгаан

09/02/2026
Ярилцлага Урлаг

М.Тогтохжаргал: Хүүхдийнхээ сургийг сонссон эхийн сэтгэлдээ хэт автаад орон зайн баримжаагүй болчихсон

06/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртэнэ

15/02/2026

ФОТО: “Анна Каренина” сонгодог жүжгээс

14/02/2026

Гэгээн Валентины өдрийн тухай сонирхолтой баримтууд

14/02/2026

Бяслаг Альцгеймерийн өвчнөөс сэргийлэхэд тустайг тогтоожээ

14/02/2026

Snoop Dogg-ийн өвлийн олимп дахь загварлаг, дэгжин хувцаслалтууд

13/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.