Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар Парис хотын филармонид “Травиата” дуурьт дуулна
Сонгодог урлаг

Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар Парис хотын филармонид “Травиата” дуурьт дуулна

Урлаг Урлаг05/12/2024Шинэчлэгдсэн:05/12/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Чингис хаан” одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар өдгөө ОХУ-ын “Мариинский” театраар овоглож буй. Тэрбээр хамгийн сүүлд театрынхаа тайзнаа өнөгрсөн арваннэгдүгээр сард Ж.Вердийн “Отелло” дуурийн Яго, Р.Леонковаллогийн “Паяцы” дуурийн Тониогийн дүрээр гарсан бол энэ сарын 2-нд Ж.Вердийн “Риголетто” дуурийн Риголеттогийн дүрд дуулаад байна. Түүнчлэн сонгодог урлагийн гайхамшгуудын нэг болох Большой театрт мөн арваннэгдүгээр сард “Риголетто” дуурьт дуулсан юм.

Тэгвэл тэрбээр Франц улсын Гренобль хотод арванхоёрдугаар сарын 7-нд “Травиата” дуурийн Жермонд, арванхоёрдугаар сарын 8-нд Парис хотын филармонид мөн “Травиата” дуурийн Жермонд дуулахаар болжээ.

Ташрамд дурдахад, “Би-Би-Си Кардифф” дэлхийн шилдэг дуучин шалгаруулах уралдааны шилдэг дуучнаар шалгарсан байсан Г.Ариунбаатар өнгөрсөн жил драм, хөгжимт жүжгийн театруудын дунд зохион байгуулдаг “Золотой Софит” наадмаас Ж.Вердийн “Набукко” дуурийн Набуккогийн дүрээр нэр дэвшиж, тухайн оны дуурийн шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Г.Ариунбаатар Ж.Вердийн “Набукко” дуурийн гол дүрд дууллаа

27/05/2026
Сонгодог урлаг Урлаг

Монгол, Канад хөгжимчдийн нөхөрлөл ба В.А.Моцарт мэндэлсний 270 жилийн ойн аялгуут үдэш

14/05/2026
Сонгодог урлаг Урлаг

Сольфежийн дасгал ажлын дэвтрийг монгол хэлнээ орчуулан гаргалаа

14/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Царцаа Намжил” жүжгийн дүрүүд

30/05/2026

Б.Нарандэлгэр: Монголын уламжлалт хэл хуурын музей байгуулахаар ажиллаж байна

30/05/2026

Төв талбайд “Хаки”, Хүй долоон худагт “Монгол хүү” нэртэй хүүхдийн баяр болно

30/05/2026

BTS-ийн Жонгүг инстаграмаас хэсэг алга болов

29/05/2026

Тейлор Свифтийн тоглолт дээр террорист халдлага үйлдэх гэсэн эрэгтэй 15 жил хорих ял сонсжээ

29/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.