Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Английн алдарт зохиолч Чарльз Диккенс энэ өдөр мэндэлжээ
Утга зохиол

Английн алдарт зохиолч Чарльз Диккенс энэ өдөр мэндэлжээ

Урлаг Урлаг07/02/2025Шинэчлэгдсэн:17/03/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Английн шүүмжлэлт реализмын хамгийн том төлөөлөгч, нийгмийн сэдэвт олон романаараа дэлхийд алдаршсан, зохиолч Чарльз Диккенс 1812 оны энэ өдөр буюу хоёрдугаар сарын 7-нд Ландпортод мэндэлжээ.

Усан боомтын доод албаны түшмэлийн хүү тэрбээр бага наснаасаа дутагдах гачигдахын зовлонг амсаж, эцэг нь өр төлбөрөөсөө болж шоронд орсон тул арван настайгаасаа хар бор ажил хийж явжээ.

Сүүлдээ сонины сурвалжлагч, Английн парламентад бичээчээр ажиллаж байсан нь түүний хувьд нэг ёсны их сургууль болж, хожим зохиолч болоход нь нөлөөлсөн байна. Түүний үзэл бодол төлөвшихөд Англид гарсан чартистуудын хөдөлгөөн, 1840-өөд оны Европ дахиныг хамарсан чөлөөлөх хөдөлгөөн эерэг нөлөө үзүүлжээ.

Диккенс бас жүжиглэх авьяастай байсан тул сонирхогчдын театрын тоглолтод тогтмол оролцож, завсар чөлөөнд нь өөрийнхөө зохиолоос жүжиглэн уншдаг байсан аж.

Түүний анхны томоохон бүтээл нь “Пиквикийн клубын өөд болохын өмнөх тэмдэглэл” /1837/ хэмээх шог роман юм. Үүний араас этгээд адал явдлын тухай өгүүлсэн “Оливер Твист” /1838/, “Николас Никелбийн амьдрал, адал явдал” /1839/, “Мартин Чезлвит” /1844/ романууд, нийгмийн олон асуудлыг хурцаар өгүүлсэн “Домби, хүү хоёр” /1848/, “Хүйтэн байшин” /1853/, “Бэрх үе” /1854/, “Бяцхан Доррит”, гэмт хэрэг, мөрдөгчийн адал явдлыг харуулсан “Их хүлээлт” /1861/, “Бид бүгдийн найз” /1865” зэрэг нийгэм-сэтгэхүйн романууд, “Хуучны эд юмсын дэлгүүр” /1841/, “Христийн мэндэлсэн өдрийн туужууд” /1843-1846” зэрэг сургамжийн чанартай сентиментал роман, “Барнаби Раж” /1841/, “Хоёр хотын тухай тууж” /1859/ түүхэн роман, “Дэвид Копперфилд” /1850/ хүмүүжлийн роман цувран гарчээ.

Диккенс уран бүтээлийнхээ гучаад жилд арван таван роман, хэд хэдэн тууж, жүжиг, найруулал ба өгүүллэгийн түүвэр, утга зохиол, уран сайхны хоёр сэтгүүл эрхлэн гаргаж байжээ.

Цаг үеийнхээ гол гол хэрэг явдлыг “хуучин англи” уламжлалаар уран элэглэл, хошигнол, заримдаа бүр энгийн шог, егөөдөл оруулан үнэн зөв дүрсэлж, бурангуй явдал, олох идэхийн шунал, хүчирхийлэл, шүүх хурлын булхайг уудлан илчилж, нийгмийн доод түвшинд байсан жирийн олныг өмгөөлж хамгаалсан түүний зохиол бүтээл Английн уран зохиолын түүхэнд нэг чухал үе болон үлдсэн юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Эрдэнийн бүтээлүүдийг АНУ-ын Конгрессын номын санд тавилаа

05/06/2025
Утга зохиол Урлаг

“С.Дашдооров судлал” улсын II уралдааны шилдгүүд шалгарлаа

04/06/2025
Утга зохиол Урлаг

“Хөл хорионы хэсүүлч”

02/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.