“Blackpink” xамтлагийн дуучин Лизагийн “Alter Ego” цомгоо өнгөрсөн бямба гарагт буюу гуравдугаар сарын 1-нд худалдаанд гарсан. Тэгвэл эл цомог олон улсын “Itunes”-ийн чартуудыг тэргүүлж байна. Тодруулбал, АНУ, Австрали, Канад, Чили, Финланд, Энэтxэг, Индонез, Малайз, Сингапур, Испани, Тайланд, Вьетнам зэрэг нийт 32 улсын iTunes-ийн чартуудыг тус цомог тэргүүлж байгаа юм.
Мөн түүний өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд цацсан “FUTW” дууны клип нь Youtube-д одоогоор 9.6 сая орчим үзэлттэй байгаа бөгөөд xамгийн иx тренд болж буй дуунуудын нэг болж байна.