Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Reuters” агентлаг хоёр төрөлд Пулитцерийн шагнал хүртжээ
Гадаад мэдээ

“Reuters” агентлаг хоёр төрөлд Пулитцерийн шагнал хүртжээ

Урлаг Урлаг06/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнгөрсөн даваа гараг /2026.05.04/-т Пулитцерийн шагналын эздийг тодруулахад “Reuters” агентлаг үндэсний сурвалжилга болон сэдэвчилсэн сурвалжилга гэсэн хоёр төрөлд энэхүү нэр хүндтэй шагналын эзэн боллоо.

Үндэсний сурвалжилгын төрөлд тус агентлагийн сурвалжлах баг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп төрийн эрх мэдлийг улс төрийн өрсөлдөгчдийнхөө эсрэг ашиглаж буй тухай цуврал нийтлэлээрээ шалгарсан байна. Уг сурвалжилгад Д.Трамп прокурорын байгууллага, төрийн албан хаагчид, их сургуулиуд болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг шалгах, ажлаас нь халах, санхүүжилтийг танах зэргээр хэрхэн дарамт шахалт үзүүлж байсныг баримтаар харуулжээ.

Сэдэвчилсэн сурвалжилгын шагналыг сэтгүүлч Жефф Хорвиц болон түүний хамтрагч Энжен Там нар хүртжээ. Тэд “Meta” компанийн дотоод журам нь хиймэл оюун ухаант чатботуудыг насанд хүрээгүй хүүхдүүдтэй зүй бусаар харилцах боломж олгосон, мөн тус компани хуурамч зар сурталчилгаанаас хэрхэн ашиг олж байсныг илчилсэн юм. Энэхүү сурвалжилгын үр дүнд зохицуулах байгууллагууд хяналт шалгалт явуулж, “Meta” компани үйл ажиллагаандаа өөрчлөлт оруулахад хүрсэн байна.

Бусад томоохон шагналуудаас дурдвал, “The Washington Post” сонин Д.Трампын засаг захиргааны бодлого болон Илон Масктай холбоотой санхүүжилтийн талаарх сурвалжилгаараа “Нийгэмд тустай үйл хэрэг” номинацид тэргүүлжээ. Харин “The New York Times” сонин Д.Трамп болон түүний холбоотнуудтай холбоотой санхүүгийн ашгийн талаарх эрэн сурвалжлах нийтлэлээрээ тэргүүлж, нийт гурван төрөлд шагнал хүртсэн байна. Мөн Пулитцерийн шагналын зөвлөлөөс “Miami Herald” сонины сэтгүүлч Жули К.Браунд Жеффри Эпштейнтэй холбоотой хэргийг сурвалжилсан гавьяаг нь үнэлж тусгай өргөмжлөл олгожээ.

1917 оноос хойш олгож буй Пулитцерийн шагнал нь АНУ-ын сэтгүүл зүйн салбарын хамгийн нэр хүндтэй шагналд тооцогддог. Reuters агентлаг 2008 оноос хойш 15 дахь шагналаа хүртлээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Хамгийн өндөр ялалтын хаалгыг Вашингтонд барина

12/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“NASA” сансрын нисгэгчдэд ухаалаг утас авч явахыг зөвшөөрлөө

11/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“Disney”-ийн паркууп анх удаа улирлын орлогоороо 10 тэрбум ам.доллар давлаа

03/02/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Элбэгзаяа “Мөр үзэж болдоггүй газар” уран бүтээлийн шинэ номоо хэвлүүллээ

06/05/2026

“Reuters” агентлаг хоёр төрөлд Пулитцерийн шагнал хүртжээ

06/05/2026

“Ламбугайн нулимс” дуурь тайзнаа дахин амилна

06/05/2026

В.А.Моцартын мэндэлсний 270 жилийн ойд зориулсан тоглолтын тов зарлагдлаа

06/05/2026

Бүтээлч номын тэмдэглэл шалгаруулах уралдаан зарлав

06/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.