Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Их хүрээ хот” тусгай үзэсгэлэнг Дашчойлин хийдэд дэлгэнэ
Үзэсгэлэн

“Их хүрээ хот” тусгай үзэсгэлэнг Дашчойлин хийдэд дэлгэнэ

Урлаг Урлаг12/03/2025Шинэчлэгдсэн:12/03/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зургийн тусгай үзэсгэлэнг 2025 оны өнгөрсөн хоёрдугаар сарын 7-27-ны өдрүүдэд “Монгол арт” галерейд анх удаа олон нийтэд дэлгэсэн. Нийслэл хүрээний 113 жилийн ойг тохиолдуулан гаргасан “Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг (XVIII-XX зууны эхэн үе)” сэдэвт энэхүү тусгай үзэсгэлэнг олны хүсэлтээр Зүүн хүрээ Дашчойлин хийдтэй хамтран дахин дэлгэх гэж байна.

Үзэсгэлэнг Дашчойлин хийдийн “Хүрээ Майдар” дуганы “Соёмбо” танхимд Өндөр Гэгээний их дүйчин өдөр болох гуравдугаар сарын 13-нд 11.00 цагт нээлтээ хийж, дөрөвдүгээр сарын 13 хүртэл буюу нэг сарын турш дэлгэх аж.
Өнөөгийн Зүүн Хүрээ Дашчойлин хийдийг Хамба лам Ч.Дамбажав, дархан цорж лам асан С.Чадраабал нарын буянтай лам нарын санаачлага, идэвхитэй зүтгэлээр Нийслэл хүрээний нэгэн бүрэлдэхүүн хэсэг болох Зүүн хүрээний 30 аймгийн дугануудаас үлдэж хоцорсон Эрхэм тойны аймаг, Вангайн аймгийн дуганы буурь суурин дээр XYII жарны цагаан морин жилийн зуны суул сарын шинийн дөрвөний Бурхан багшийн их дүйчин өдөр буюу 1990 оны долдугаар сарын 26-ны өлзий буян бүрдсэн сайн өдөр дахин сэргээн байгуулсан юм.
Тухайн үед дахин сэргээн нээгдэж буй хийдэд Энэтхэгийн элчин сайд Бакула Ринбүчэ багш яруу сонсголонт агаад утга төгөлдөр нэрийг болгоон “Өлзий хутгийн номын орон” буюу “Дашчойлин” хэмээх алдрыг соёрхсон билээ.
Анхдугаар Богд Живзүндамбын гэгээнтэнийг таван сүүдэртээ байхад долоон хошуу халхчууд Ширээт цагаан нуурт шашины тэргүүнээ өргөмжлөн залж, шар бөсийн хот өргөөг барьж өргөсөн бөгөөд аажимдаа өргөжин Богдын хүрээ хэмээн нэрлэгдэх болжээ. Өндөр гэгээн 1651 онд өргөөнийхөө зохион байгуулалтыг өөрчлөн төвдийн Жамъянцорж Брайбун хийдэд байгуулсан адилаар Андуу нарын, Жасын, Сангай, Зоогоо, Хүүхэн ноёны, Дархан эмчийн, Өрлүүдийн долоон аймгийг анхлан үүсгэн гаргаад хожим XIX зууны эцэс, XX зууны эхээр хүрээний хамгийн отгон аймаг болох Эх дагины аймаг 1903 онд байгуулагдсанаар их хүрээ нийт 30 аймагтай болсон билээ. Эдгээр Хүрээ гучин аймгаас одоо Вангай, Эрхэмийн аймгийн дуганы суурин дээр хурал номын үйл ажиллагаагаа сэргээн авч яваа Дашчойлин хийд “Зүүн хүрээ” хэмээх энэхүү эрхэм нэрийг залгамжлан хэрэглэж байгаа билээ.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ

28/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Stars in Mongolia and Japan” олон улсын соёлын солилцооны үзэсгэлэн нээлтээ хийлээ

28/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Сүүлчийн зүүд” хамтарсан үзэсгэлэн гарч байна

26/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Comic-Con 2026” наадмаас

28/07/2026

Чарли XCX-ийн хөргийг Үндэсний хөрөг зургийн галерей худалдан авчээ

28/07/2026

“Одиссей” киноны хууль бус хуулбарыг 2 сая хүн үзэж амжжээ

28/07/2026

Реппер D4vd-ийн “Apple Music” хуудас аллагын хэргийн шүүх ажиллагааны үеэр хакердуулжээ

28/07/2026

“Roxette” хамтлаг Хойд Америкт хийх 40 жилийн ойн аялан тоглолтоо цуцаллаа

28/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.