Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Maroon 5” хамтлаг тун удахгүйшинэ цомгоо гаргана
Гадаад мэдээ

“Maroon 5” хамтлаг тун удахгүйшинэ цомгоо гаргана

Урлаг Урлаг10/04/2025Шинэчлэгдсэн:10/04/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Лос-Анжелесаас гаралтай алдарт рок хөгжмийн хамтлаг “Maroon 5” тун удахгүй шинэ цомгоо сонсогчдын хүртээл болгох гэж байна. Тодруулбал, хамтлагийн ахлагч, гоцлол дуучин Адам Левин уржигдар /2025.04.08/ “Tonight Show” нэвтрүүлэгт оролцож байх үедээ энэ талаар хуваалцжээ.

Нэвтрүүлгийн хөтлөгч Жимми Фаллон түүнээс тун удахгүй шинэ уран бүтээл туурвина гэж сонссон хэмээн асуухад Адам Левин “Тийм ээ, тэр цуурхал бол үнэн шүү. Би дэлгэрэнгүй мэдээлэл задруулж болохгүй ч энэ сарын сүүлээр бид шинэ дуу цацах болно. Мөн ирэх зун шинэ цомгоо сонсогчдын хүртээл болгоно. Цаашлаад ирэх намар аялан тоглолт хийхээр төлөвлөж байна” хэмээн хуваалцаж, шүтэн бишрэгчдээ баярлуулаад амжсан байна.

Хамгийн сүүлд “Maroon 5” хамтлаг 2021 онд “Jordi” нэртэй цомгоо цацсан ба 2023 онд “Middle Ground” синглээ сонсогчдын хүртээл болгосон юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Залуучуудын “ДАКАР-2026” олимпын медалийн загварын ялагч тодров

17/12/2025
Гадаад мэдээ Урлаг

Наран дээр асар том толбо үүсжээ

16/12/2025
Гадаад мэдээ Урлаг

2025 онд “Google”-ээр хамгийн их хайсан алдартнаар Кендрик Ламар шалгарлаа

15/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны хүн боллоо

17/12/2025

Найруулагч Жеймс Камерон долларын тэрбумтан болжээ

17/12/2025

“Netflix” “Warner Bros”-ын кинонуудыг үргэлжлүүлэн гаргана

17/12/2025

“Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно

17/12/2025

Ц.Энгүүн: Азийн шилдэг ирээдүйтэй 100 уран бүтээлчийн нэгээр нэрлэгдэх гайхалтай байлаа

17/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.