Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Домогт дуучин Ронни Спекторын түүхээс сэдэвлэсэн кинонд Зендая тоглоно
Гадаад мэдээ

Домогт дуучин Ронни Спекторын түүхээс сэдэвлэсэн кинонд Зендая тоглоно

Урлаг Урлаг12/04/2025Шинэчлэгдсэн:12/04/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

1960-аад оны поп хөгжмийн бэлгэ тэмдэг, алдарт “The Ronettes” хамтлагийн гоцлол дуучин Ронни Спекторын түүхээс сэдэвлэсэн кино хийхээр болсон тухай “A24” кино компани мэдээлж байсан.

Тэгвэл тус бүтээлд жүжигчин Зендая гол дүр буюу дуучин Ронни Спекторын дүрийг бүтээхээр болсон байна. Харин найруулагчийн үүргийг “Aften Sun”, “Moonlight” зэрэг бүтээлүүдээрээ алдартай Барри Женкинс гүйцэтгэхээр болжээ. Сонирхуулахад, дуучин Ронни Спектор өөд болохынхоо өмнө буюу 2022 онд өөрийнхөө дүрд жүжигчин Зендаяг тоглуулах хүсэлт тавьж байжээ. Иймд олон нийт Зендаяг дуучин Ронни Спекторын дүрд төгс тохирох нэгэн хэмээн тодорхойлоод байна.

Киноны үйл явдалд “The Ronettes” хамтлаг хэрхэн үүсэж байсан талаар, мөн Ронни Спекторын хайр дурлал, карьер, үр хүүхэд гээд түүний амьдралд тохиолдсон бүхий л чухал мөчүүдийг харуулахаар зорьж байгаа гэнэ. Одоогоор киноны нэр, нээлтээ хийх огноо гэхчлэн бусад мэдээллүүд цацагдаагүй байгаа юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Р.Чойном” уран сайхны кинонд дүрийн сонгон шалгаруулалт зарлалаа

25/06/2026
Кино Урлаг

Тимоти Шаламе, Селена Гомез нар “Not Alone” анимэйшнд дуу оруулахаар болжээ

25/06/2026
Кино Урлаг

“Толбо” богино хэмжээний киноны нээлт боллоо

25/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сурагч Л.Эрхсаран өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдааны дэд байрт шалгарчээ

26/06/2026

Анхны геопарк Ханбогд суманд үүдээ нээнэ

26/06/2026

999 морины дэлээр зүү ороосон бүтээлээ ЮНЕСКО-д бүртгүүлнэ

26/06/2026

“Р.Чойном” уран сайхны кинонд дүрийн сонгон шалгаруулалт зарлалаа

25/06/2026

Тимоти Шаламе, Селена Гомез нар “Not Alone” анимэйшнд дуу оруулахаар болжээ

25/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.