Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Mongolian films pitch session in Cannes” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа
Кино

“Mongolian films pitch session in Cannes” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

Урлаг Урлаг19/05/2025Шинэчлэгдсэн:19/05/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Кино урлагийн зөвлөл нь “Монгол кино төсөл танилцуулах” буюу “Mongolian films pitch session in Cannes” арга хэмжээг тавдугаар сарын 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Польш Хятад, Япон, Франц, Канад, Америк, БНСУ, Герман, Англи, Австрали, Нидерланд, Филиппин, зэрэг улс орны 50 продюсер оролцсон бөгөөд Монгол Улсын дөрвөн уран бүтээлч өөрсдийн төслөө танилцуулав.

Арга хэмжээний эхний хэсэгт уран бүтээлч тус бүр өөрийн төслийн товч агуулгыг танилцуулсан бол дараагийн хэсэгт уран бүтээлчид олон улсын продюсеруудтай тойргоор уулзаж тодорхой мэдээлэл өгч чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.

Тус арга хэмжээнд танилцуулсан уран бүтээлчдийн төслийг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 2025 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрүүдийн хооронд хүлээн авсан бөгөөд нийт найман уран бүтээлч төслийн материал ирүүлснээс дараах дөрвөн төслийг сонгон шалгаруулсан билээ.

Үүнд:

  • “I hate pink” – А.Энхтөгс
  • “Sar” – Т.Алтантуяа
  • “In the beginning” – Ч.Гэрэлээ
  • “Dear my sweet sister” – Х.Баярмаа

Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын уран бүтээлчид гадны улс орны продюсеруудтай хамтран ажиллах, Олон улсын хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг бий болгож байгаагаараа онцлог юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Стивен Спилберг дэлхийн хамгийн баян алдартан болжээ

18/12/2025
Кино Урлаг

Найруулагч Жеймс Камерон долларын тэрбумтан болжээ

17/12/2025
Кино Урлаг

“Netflix” “Warner Bros”-ын кинонуудыг үргэлжлүүлэн гаргана

17/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Стивен Спилберг дэлхийн хамгийн баян алдартан болжээ

18/12/2025

ChatGPT Images загварыг гаргажээ

18/12/2025

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум уран зургийн галерейтэй анхны сум болж байв

18/12/2025

Оюутын ордын хайгуулын талбайгаас археологийн 10 дурсгалыг малтан судалж дуусжээ

18/12/2025

Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны хүн боллоо

17/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.