Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Хятадын уламжлалт бэхэн зургуудыг роботоор зуржээ
Гадаад мэдээ

Хятадын уламжлалт бэхэн зургуудыг роботоор зуржээ

Урлаг Урлаг29/05/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хиймэл оюун ухаанаар бүтээсэн урлагийн бүтээлийн анхны дуудлага худалдааг Британийн “Christie’s” дуудлага худалдааны ордон 2018 онд анх зохион байгуулж, үнэ хаялцуулсан бүтээл нь 432 500 ам.доллароор зарагдаж байв. 

 

Харин Хонконгийн зураач Виктор Вонг хүний гараар зурсан ​​бүрсгэр тосон зураг мэт уг бүтээлийг эрс эргэлт авчирсан бүтээл хэмээн үзэхгүй байна. “Энэ бол хүний ​​бүтээлийг дуурайснаас өөр зүйл биш” гэж тэрбээр хэлжээ. Тиймээс цахилгааны инженерийн мэргэжилтэй, киноны тусгай эффект, уран баримал зэрэг төрлүүдээр уран бүтээлээ туурвидаг тэрбээр өвөрмөц зүйлийг бүтээхээр шийдсэн байна.

https://urlag.mn/wp-content/uploads/2025/05/painting-robot-arm.mp4

Түүний бүтээл болох “AI Gemini” нь хиймэл оюунаар удирддаг робот бөгөөд Хятадын уламжлалт ландшафтын зургийг бүтээдэг байна. “Энэ бол дэлхийн анхны хиймэл оюун ухаан бүхий бэхээр зурдаг зураач юм” гэж В.Вонгийг төлөөлдөг 3812 Gallery мэдээлжээ. “AI Gemini” нь “Google”-ийн ижил нэртэй хиймэл оюуны чатботтой ямар ч холбоогүй юм. Харин будгийн багс барьсан дахин програмчлагдсан робот гар нь В.Вонгийн сонгосон алгоритмын дагуу зургийг зурдаг байна. 

Хятад улс Сарны цаад тал руу явагч аппарат илгээснээс санаа авсан нэгэн цуврал зургийг бүтээхдээ НАСА-гийн 3D Сарны газрын зургийг мэдээллийг ашиглажээ. Тэрбээр мөн хувьцааны үнэ гэх мэт мэдээллийг ашигласан бөгөөд хувьцааны индексийн өсөлт, бууралтыг уул хөндийг дүрслэхэд ашиглах боломжтой байв. Нэг м өндөр, өргөнтэй зургийг бүтээхэд 8-10 цаг зарцуулдаг гэж тэрбээр хэлжээ. В.Вонг “AI Gemini”-г гаргаснаасаа хойш Хонконг, Шанхай, Тайбэй, Лондонд үзэсгэлэнгээ толилуулсан байна. Түүний зургууд ​​ 20 мянга орчим ам.доллароор зарагдсан бөгөөд Хонконгийн агаарын тээврийн “Cathay Pacific” зэрэг компаниудын төслүүд дээр ажиллажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Nike” болон “Lego” брэнд хамтран бүтээсэн шинэ загварын пүүзээ худалдаалж эхэлнэ

30/05/2025
Гадаад мэдээ Урлаг

Хэйли Бибер өөрийн “Rhode” брэндээ нэг тэрбум ам.доллароор худалдахаар болжээ

30/05/2025
Гадаад мэдээ Урлаг

Пак Бугом, Ким Со Хён нарын тоглосон “Good boy” кино үзэгчдийн хүртээл болно

29/05/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Диснэйн баатруудын парад болно

31/05/2025

Жүжигчин, найруулагч Клинт Иствүүд 95 нас хүрлээ

31/05/2025

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг “Эгшиглэнт Цэцэрлэг” тоглолтоо толилуулна

31/05/2025

ФОТО: “Тамгагүй төр” жүжгийн Цэцэр хатны зургаас

30/05/2025

Аймшигт Чаки хүүхэлдэйн дүрийг бүтээсэн жүжигчин Эд Гейл 61 насандаа таалал төгсжээ

30/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.