Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Хөгжимчин, дуучин Слай Стоун 82 насандаа таалал төгсжээ
Гадаад мэдээ

Хөгжимчин, дуучин Слай Стоун 82 насандаа таалал төгсжээ

Урлаг Урлаг11/06/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Орчин үеийн дуу хөгжмийн фанк (funk) урсгалыг үндэслэгчдийн нэг болох “Sly and the Family Stone” хамтлагийн ахлагч, хөгжимчин, дуучин Слай Стоун 82 насандаа таалал төгссөн талаар түүний гэр бүл даваа гараг /2025.06.09/-т мэдэгджээ.

Тус мэдэгдэлд уран бүтээлч агсанг уушгины өвчинтэй удаан хугацаанд тэмцээд нас барсан болохыг мэдээлсэн байна.

Талийгаач Слай Стоуны жинхэнэ нэрийг Сильвестр Стюарт гэдэг. Тэрээр багадаа ах, эгч нарынхаа хамтаар сүмийн дуу дуулдаг байсан бол 1960-аад оноос Сан Франциско хотын радио станцуудад DJ хийж эхэлснээр уран бүтээлийн гараагаа эхэлсэн ажээ.

Удалгүй тэрээр төрсөн ахтайгаа хамт “Sly and the Family Stone” хамтлагаа байгуулж, анхандаа сүмийн дуу хөгжим тоглодог байсан бол яваандаа афро, психеделик, фанк, хиппи-рок урсгалыг хослуулж тоглодог болжээ.

Тэдний 1967 онд гаргасан “Dance to the Music” хэмээх анхны сингл нь Биллбордын шилдэг поп дууны жагсаалтын 8-р байрт бичигдсэн юм. Тус хамтлаг орчин үеийн дуу хөгжмийн ертөнцийн түүхэнд дурсагдах гайхалтай тоглолтыг 1969 онд домогт “Вүүдсток” хөгжмийн наадамд, мөн тус онд Нью-Йорк хотын Харлемд зохиогдсон “Summer of Soul” концертоор үзүүлсэн юм.

“Sly and the Family Stone” хамтлагийг 1993 онд Рок-н-ролл хөгжмийн музейн Алдрын танхимд мөнхөлжээ. Слай Стоун олон жил завсарласны эцэст 2005 оны “Грэмми” шагнал гардуулах ёслолын тайзан дээр тоглосон бөгөөд түүнээс хойш цөөн удаа тайзнаа тоглосон байдаг юм.

Түүнийг “Поп, фанк, рок хөгжмийн үндэс суурийг дахин тодорхойлсон шинийг санаачлагч, жинхэнэ анхдагчдын нэг, гайхалтай уран бүтээлч байсан” хэмээн гэр бүл нь онцолсон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Stray kids” хамтлаг “DominATE” нэртэй дэлхийг тойрсон аялан тоглолтоо өндөрлөлөө

30/07/2025
Гадаад мэдээ Урлаг

Пак Бо Гумыг БНСУ-ын аялал, жуулчлалын элчээр томилжээ

30/07/2025
Гадаад мэдээ Урлаг

“Freakier Friday” кино ирэх сарын 8-нд нээлтээ хийнэ

30/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Stray kids” хамтлаг “DominATE” нэртэй дэлхийг тойрсон аялан тоглолтоо өндөрлөлөө

30/07/2025

Пак Бо Гумыг БНСУ-ын аялал, жуулчлалын элчээр томилжээ

30/07/2025

Анх удаа дуурь, балет үзэх гэж буй хүмүүст зориулж 8-9 дүгээр сар хүртэл бүх тоглолтын тасалбар 50 хувь хямдарна

30/07/2025

Алдарт найруулагч Кристофер Ноланы шилдэг 12 бүтээл

30/07/2025

Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” супер шоу тоглолтоо наймдугаар сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ

30/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.