Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Д.Бекхэм, Г.Олдмен, Р.Долтри нарыг хүлэг баатраар өргөмжилжээ
Гадаад мэдээ

Д.Бекхэм, Г.Олдмен, Р.Долтри нарыг хүлэг баатраар өргөмжилжээ

Урлаг Урлаг17/06/2025Шинэчлэгдсэн:17/06/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Английн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бекхэм, “Оскар”-ын шагналт жүжигчин Гэри Олдмен, “The Who” хамтлагийн гоцлол дуучин Рожер Долтри нар хүлэг баатар /рыцарь/ цол хэргэм хүртсэн алдартнууд боллоо.

Өдгөө 50 настай Д.Бекхэмийн спорт, буяны үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн энэхүү хэргэмийг хүртээжээ. Дэлхийн хөл бөмбөгийн бэлгэ тэмдэг, “Манчестер Юнайтед” клубийн хагас хамгаалагч асан Д.Бекхэм Английн шигшээг 115 удаа төлөөлөн дөрвөн орны лигийн аварга болсон юм.

Тэрбээр 2003 онд Британийн эзэнт гүрний одонгоор шагнуулсан бөгөөд түүнээс хойш нийгмийн сайн сайхны төлөө үйл хэргээ улам өргөжүүлжээ. Д.Бекхэм НҮБ-ын Хүүхдийн сангийн элч төлөөлөгчөөр 2005 оноос хойш, Хааны сангийн элчин сайдаар өнгөрсөн оноос ажиллаж байна.

Британийн домогт “The Who” рок хамтлагийн үүсгэн байгуулагч, гоцлол дуучин 81 настай Р.Долтригийн буяны үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлжээ. Тэрбээр 2000 оноос хойш “Өсвөр насны хүүхдүүдийн хорт хавдартай тэмцэх нийгэмлэг”-ийн ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа ажээ. 1964 онд Лондонд байгуулсан “The Who” хамтлаг 1990 онд Рок-н Роллын алдрын танхимд нэрээ мөнхөлжээ.

Харин “Харри Поттер” цуврал кинонд загалмайлсан эцэг Сириус Блэкийн дүрд тоглосон 67 настай Г.Олдмен драмын урлагт оруулсан хувь нэмрээ үнэлүүлэн энэхүү цолыг хүртжээ. Холливүүдийн од тэрбээр 2018 онд “Darkest Hour” кинонд бүтээсэн Уинстон Черчиллийн дүрээрээ “Оскар”-ын шагнал хүртсэн билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Залуучуудын “ДАКАР-2026” олимпын медалийн загварын ялагч тодров

17/12/2025
Гадаад мэдээ Урлаг

Наран дээр асар том толбо үүсжээ

16/12/2025
Гадаад мэдээ Урлаг

2025 онд “Google”-ээр хамгийн их хайсан алдартнаар Кендрик Ламар шалгарлаа

15/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Стивен Спилберг дэлхийн хамгийн баян алдартан болжээ

18/12/2025

ChatGPT Images загварыг гаргажээ

18/12/2025

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум уран зургийн галерейтэй анхны сум болж байв

18/12/2025

Оюутын ордын хайгуулын талбайгаас археологийн 10 дурсгалыг малтан судалж дуусжээ

18/12/2025

Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны хүн боллоо

17/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.