Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Д.Трамп үнэртэй ус гаргажээ
Гадаад мэдээ

Д.Трамп үнэртэй ус гаргажээ

Урлаг Урлаг02/07/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 2016, 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд байгуулсан ялалтдаа зориулан хоёр сүрчиг гаргаснаа танилцуулжээ.

“Трампын үнэртнүүд худалдаанд гарлаа. Ялалт, хүч чадал, амжилтыг бэлгэдэж байгаа учраас “Ялалт 45-47” (Victory 45-47) гэж нэрлэсэн сүрчгүүд эрэгтэй, эмэгтэй бүх хүнд зориулагдсан. Өөртөө нэгийг аваарай, мөн хайртай дотны хүмүүстээ авч өгөхөө мартуузай. Таашаал авч, сэтгэл ханамжийг мэдрээрэй, мөн ялалтаа үргэлжлүүлээрэй!” хэмээн Д.Трамп “Truth Social” сүлжээндээ бичжээ.

100 мл-ийн багтаамжтай үнэртнүүдийн савыг АНУ-ын 45, 47 дахь Ерөнхийлөгчийг дүрсэлсэн алтан баримлаар чимэглэсэн байна. Саван дээр мөн Д.Трампын гарын үсэг байгаа ажээ. Эрэгтэй, эмэгтэй үнэртнүүдийг 249 доллароор худалдаж авах боломжтой.

Д.Трамп өмнө нь НАТО-гийн нарийн бичгийн дарга Марк Рютте түүнийг эвслийн дээд хэмжээний уулзалтын үеэр “аав” гэж нэрлэсний дараа ийм үгтэй футболк гаргасан юм.

Энэхүү футболкийг улбар шар болон гүн хөх өнгөөр захиалан, Бүгд Найрамдах намын Үндэсний хорооны санхүүжилтийн сан руу 35 ам.долларын хандив өргөж худалдан авах боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

G-Dragon өнөөдөр 37 нас хүрлээ

18/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Тейлор Свифтийн шинэ цомог нийт 12 дуунаас бүрдэнэ

18/08/2025
Гадаад мэдээ Урлаг

“Vans” брэнд дуучин SZA-гийн ертөнцөөр амьсгалж эхэллээ

18/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

G-Dragon өнөөдөр 37 нас хүрлээ

18/08/2025

Тейлор Свифтийн шинэ цомог нийт 12 дуунаас бүрдэнэ

18/08/2025

“Vans” брэнд дуучин SZA-гийн ертөнцөөр амьсгалж эхэллээ

18/08/2025

G-Dragon-ы зохиогчийн эрхийн маргаантай холбоотой мэдээллийг няцаажээ

18/08/2025

Хүний зүүдийг дүрсжүүлэх MRI технологи бүтээжээ

18/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.