Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гэрэл зураг»“Дээлтэй Монгол” наадам Төв талбайд эхэллээ
Гэрэл зураг

“Дээлтэй Монгол” наадам Төв талбайд эхэллээ

Урлаг Урлаг08/07/2025Шинэчлэгдсэн:08/07/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Дээлтэй Монгол” наадам Төв талбайд эхэллээ.

19 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй эл арга хэмжээ нь Монголчуудын үндэсний хувцас, уламжлал, биет болон биет бус соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх, олон улсад сурталчлах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох зорилготой юм.

Арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Хүүхэд, залуучуудын театр хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, дүүргүүдийн ЗДТГ, Монголын Аялал жуулчлалын холбоо, Монгол Костюмс ХХК зэрэг байгууллагууд дэмжин оролцож байна.

Өнөө жилийн “Дээлтэй Монгол” наадмын хүрээнд:

  • Үндэсний хувцастай иргэдийн жагсаал
  • Ардын урлагийн тоглолт, мэндчилгээ
  • Үндэсний хувцасны загварын үзүүлбэр
  • Дээл, хувцастай холбоотой уралдаан тэмцээнүүд
  • Монгол гэр хотхон, зан заншлын үзүүлбэр
  • Үндэсний тоглоом, дээл хувцасны үзэсгэлэн худалдаа
  • Тойрон бүжиг зэрэг арга хэмжээ болно.

Энэ жилийн “Дээлтэй Монгол” наадамд Монгол туургатан улс орнуудын төлөөлөл оролцохоос гадна БНХАУ-ын Өвөр Монгол, Шинжаан Уйгарын төлөөлөгчид оролцож, угсаатны хувцас, өв соёлоо танилцуулан өөрсдийн угсаатны хувцасны онцлогийг харуулан хүндэтгэлийн жагсаалд алхлаа.

Жил бүр 10.000 гаруй оролцогч, 15.000 гаруй үзэгчийг хамардаг “Дээлтэй Монгол” наадам нь нийслэлийн иргэд төдийгүй гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг татсан үндэсний онцлог бүхий арга хэмжээ болж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Хэрээ уулын оройд 13 чулуун овоог засаж тахисан байдаг

10/10/2026
Өв соёл Урлаг

Монголын модон барын өвийг олон улсын эрдэмтэд хэлэлцэж байна

07/10/2026
Өв соёл Урлаг

“Үлэмжийн чанар” олон улсын уралдаанд боллоо

05/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Тайландын “Rinrada: The Influencer” аймшгийн кино Ази, Ойрх Дорнодын зах зээлд гарна

12/10/2026

Келли Кларксон Бруклины дэлгүүрийн эзнийг “бүдүүлэг”, “худалч” хэмээн шүүмжилжээ

12/10/2026

Аманда Сейфрид сексийн үзэгдэл олонтой байсан тул шинэ цувралд тоглохоос татгалзжээ

12/10/2026

Канадын зохиолч Энн Карсон 2026 оны Нобелийн шагнал хүртлээ

12/10/2026

“Социализмаар аялцгаая” үзэсгэлэн тухайн цаг үеийн нийгэм, соёлын амьдрал, өөрчлөлтийг музейн орчинд танин мэдэх боломжийг бүрдүүлжээ

12/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.