Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»П.Лхагвадуламын бүтээл 78 дахь удаагийн Локарногийн кино наадамд өрсөлдөнө
Кино

П.Лхагвадуламын бүтээл 78 дахь удаагийн Локарногийн кино наадамд өрсөлдөнө

Урлаг Урлаг09/07/2025Шинэчлэгдсэн:09/07/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Сэр сэр салхи” киногоороо олон улсын томоохон кино наадмуудад амжилттай оролцсон найруулагч Пүрэв-Очирын Лхагвадуламын бас нэгэн шинэ бүтээл дэлхийд үнэлэгдэж эхлэв. “Гуру медиа” болон Францын “Аврора филмс” компанийн ээлжит шинэ уран бүтээл “Урагшаа харсан цонх” (A south facing window) хэмээх богино хэмжээний кино нь 78 дахь удаагийн Локарно олон улсын кино наадмын Pardi di Domani-Concorso Corti d’Autore буюу уралдаант хэсэгт албан ёсоор сонгогдон, ирэх наймдугаар сард дэлхийн нээлтээ хийхээр болжээ.

Найруулагч П.Лхагвадуламын элкино нь хүйтэн, хөндий болсон харилцаагаа эргүүлэн аврахаар хичээж буй залуу хос хэрхэн бие биенээ ойлгон, асуудлаа даван туулж буйг нэмэлт хачиргүй, уран сайхны энгийн өгүүлэмжээр дүрсэлсэн бүтээл юм. Хонконгийн “Asian film awards academy”-ийн дэргэдэх “International film camp” хөтөлбөр болон Францын Үндэсний кино урлагийг дэмжих сан, “Арте Франц” зэрэг байгууллагын дэмжлэгтэйгээр бүтсэн киноны продюсерээр “Аврора филмс”-ийн Катя Казах, “Гуру медиа”-гийн Х.Оюундарь, зураглаачаар Португалийн Васко Виана ажилласан бол гол дүрд залуу жүжигчин М.Аззаяа, М.Алтаншагай нар тогложээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан дэлгэцийн уран бүтээлчдэд шагнал гардууллаа

29/10/2025
Кино Урлаг

“Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй” Жулиа Робертс өнөөдөр 58 нас хүрч байна

28/10/2025
Кино Урлаг

“Хальсанд мөнхөрсөн Монгол кино” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэлээ

28/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Alibaba” платформ “Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдралын аян эхлүүллээ

30/10/2025

“Stray Kids”-ийн гишүүн И Ноу төрсөн өдрөөрөө 200 сая вон хандивлажээ

30/10/2025

Дэлхийн I дайны үеийн лонхтой захидал олджээ

30/10/2025

Пак Бо Гум “MAMA Awards”-ыг долоо дахь жилдээ хөтөлнө

30/10/2025

ФОТО: “Мөнхөд гэрэлтэх диваажин” бүжгэн жүжгээс

30/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.