Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Японд тархины долгионыг урлагийн бүтээл болгон хувиргаж байна
Гадаад мэдээ

Японд тархины долгионыг урлагийн бүтээл болгон хувиргаж байна

Урлаг Урлаг09/07/2025Шинэчлэгдсэн:09/07/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Японы нэгэн компани хүмүүсийн “тархины долгионыг худалдан авч”,  урлагийн бүтээл болгон хувиргаж байгаа тухай “South China Morning Post” сонинд мэдээлжээ.

Энэхүү компани хүмүүсийн дотоод бодол, сэтгэл хөдлөлийг орчин үеийн урлагийн бүтээл болгон хувиргахыг санал болгосноор цахим орчинд ихээхэн анхаарал татжээ. Улмаар Токио хотод байрлах “BWTC Metaverse Store” дэлгүүрээрээ дамжуулан эдгээр бүтээлийг худалдаалах юм.

Тус компани урлагийг бүтээх тухай уламжлалт ойлголтуудыг эвдэж, тархины долгионы өгөгдөл нь зөвхөн шинжлэх ухааны графикаар хязгаарлагдахгүй, харин түүнийг урлагийн шинэ хэлбэр болгон ашиглаж болохыг харуулахыг зорьж байгаа ажээ.

Ердөө 100 секундийн хугацаанд тархины долгионоо хуулбарлуулах оролцогчид 1000 иен авах боломжтой. Үүний тулд оролцогчид тусгай төхөөрөмж зүүх бөгөөд тархины өвөрмөц үйл ажиллагааг бүртгэж, агшин зуурт хувь хүнд зориулсан урлагийн бүтээл болгон хувиргадаг байна.

Бүтээлийн үнийг гоо зүйн үнэ цэн, тархины долгионы хэлбэлзлийн давтагдашгүй байдал, мөн скан хийх үеийн оролцогчийн сэтгэл зүйн байдлаас хамаарч тогтоодог ажээ. Жишээлбэл, трамвайны бичлэг үзэж байсан нэг оролцогчийн бүтээл 13 900 иенээр үнэлэгдсэн бол хоолны талаар бодож байсан өөр нэг оролцогчийн бүтээл 7 810 иенээр үнэлэгджээ.

“Бид тархины долгионы өгөгдлийг зураг болгон хувиргаж, бүтээл бүрд үнэ тогтоодог. Цаашдаа эдгээр урлагийн бүтээлийг үзэсгэлэнд тавьж, худалдаанд гаргана” хэмээн BWTC-ийн багийнхан мэдэгджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Alibaba” платформ “Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдралын аян эхлүүллээ

30/10/2025
Гадаад мэдээ Урлаг

Дэлхийн I дайны үеийн лонхтой захидал олджээ

30/10/2025
Гадаад мэдээ Урлаг

Ганцаараа амьдрахад хамгийн таатай хотоор Вичита шалгарчээ

24/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Alibaba” платформ “Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдралын аян эхлүүллээ

30/10/2025

“Stray Kids”-ийн гишүүн И Ноу төрсөн өдрөөрөө 200 сая вон хандивлажээ

30/10/2025

Дэлхийн I дайны үеийн лонхтой захидал олджээ

30/10/2025

Пак Бо Гум “MAMA Awards”-ыг долоо дахь жилдээ хөтөлнө

30/10/2025

ФОТО: “Мөнхөд гэрэлтэх диваажин” бүжгэн жүжгээс

30/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.