Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Netflix” компани зардлаа танах зорилгоор анх удаа хиймэл оюуны эффектүүд ашиглажээ
Гадаад мэдээ

“Netflix” компани зардлаа танах зорилгоор анх удаа хиймэл оюуны эффектүүд ашиглажээ

Урлаг Урлаг22/07/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Netflix” компани зардлаа танах зорилгоор өөрсдийн бүтээлдээ анх удаа хиймэл оюуны эффектүүдийг ашигласан талаараа мэдэгдсэн байна.

Стрийминг үйлчилгээний хамгийн том платформ болох тус компанийн дэд гүйцэтгэх захирал Тед Сарандос энэ талаар хийсэн мэдэгдэлдээ Аргентины шинжлэх ухааны уран зөгнөлт “The Eternaut” хэмээх телевизийн цуврал бүтээлд гардаг барилга нурж буй хэсгийг хиймэл оюуны технологи ашиглан бүтээсэн нь тус компанийн түүхэнд анхны тохиолдол болсон бөгөөд үүгээрээ кино продакшны багийнхан тухайн хэсгийг маш хурдан хугацаанд, бага зардлаар бүтээж чадсаныг онцолжээ.

Энтертайнмент салбарт хиймэл оюуны технологийг ашиглах явдал нь бусдын зөвшөөрөлгүйгээр контент бүтээх, мөн хүний ажлыг орлох буюу булаах гэсэн болгоомжлолоос үүдэн нэлээд маргаантай байдаг сэдэв билээ.

Тед Сарандосын дээрх мэдэгдэлтэй зэрэгцээд “Netflix” компани хоёрдугаар улирлын тайлангаа танилцуулсан байна. Тус компанийн орлого зургаадугаар сарын эцэс хүртэлх гурван сарын хугацаанд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16 хувиар өсөж, 11 тэрбум ам.доллар болсноос гадна ашиг нь өмнөх оны мөн үеийн 2.1 тэрбум ам.доллароос 3.1 тэрбум ам.доллар болж өссөн байна.

Нийт орлого болон ашгийн хэмжээ төсөөлснөөс илүү үзүүлэлттэй гарсан нь 122 сая гаруй үзэлт аваад байгаа Өмнөд Солонгосын “Squid Game” цувралын гурав дахь буюу сүүлчийн бүлгийн амжилттай шууд холбоотой гэдгийг компанийн зүгээс тодотгосон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Scream 7” дэлгэцэнд гарах дөхөж байна

02/02/2026
Кино Урлаг

“Wuthering Heights” кино хоёрдугаар сарын 13-наас үзэгчдэд хүрнэ

02/02/2026
Кино Урлаг

“Гэртээ ганцаараа” киноны жүжигчин Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө

31/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Шер “Lifetime Achievement Award” буюу хүндэтгэлийн шагнал гардлаа

02/02/2026

ФОТО: “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолоос

02/02/2026

“Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

02/02/2026

“Scream 7” дэлгэцэнд гарах дөхөж байна

02/02/2026

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.