Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Монгол туургатны ерөөлч магтаалчдын олон улсын анхдугаар наадам анх удаа Өвөрхангай аймагт боллоо
Өв соёл

Монгол туургатны ерөөлч магтаалчдын олон улсын анхдугаар наадам анх удаа Өвөрхангай аймагт боллоо

Урлаг Урлаг25/07/2025Шинэчлэгдсэн:25/07/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол туургатны ерөөлч магтаалчдын олон улсын анхдугаар наадмыгс Өвөрхангай аймагт анх удаагаа зохион байгууллаа. Энэхүү олон улсын анхдугаар наадамд ОХУ-ын Буриад, Халимаг, Тува улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны болон Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, 15 аймаг, өвлөн уламжлагчид, ерөөлч магтаалчид оролцлоо.

Тус арга хэмжээг нээж, аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав үг хэлэхдээ, “Монголын төр нийгэм, шашин соёлын суут зүтгэлтэн, анхдугаар Богд, өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү наадам нь Монголчуудын оюуны дахин давтагдашгүй соёлын биет бус өв, эх хэл, түүний аман илэрхийллийн онцгой хэлбэр болох ерөөл, магтаалын урын санг баяжуулах, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, үгийн урлагийг эзэмшигч, монгол үндэстний ерөөлч, магтаалчдыг олон улсын хэмжээнд алдаршуулан сурталчлах, монгол төрийн голомт, өндөр гэгээнтний өлгий нутгийн уул ус, тэнгэр газарт үгэн мялаалга өргөж, монгол аман билэг, цэц оюунаар ашдын сайхныг билэгдэж, түмэн олныг баясуулан цэнгүүлэх зорилготой билээ.

Ерөөлч магтаалчдын олон улсын анхдугаар наадмыг зорин ирсэн нийт өвлөн уламжлагчид, ерөөлч магтаалчид та бүхэнд Өндөр Богдын мэлмий гийсэн нутаг, хангай, говь, тал хээр хосолсон Монгол улсын хүйс цэгт аман билгийг уралдуулж, абшиг жанлавыг хүртэж тавтай наадахын айлтгал өргөе.

Энэхүү наадмыг олон хүний өв, уламжлалаа гэсэн сэтгэл зүтгэл, эв нэгдлийг зангидан зохион байгуулж байгаа бөгөөд, энэхүү наадамд морилон ирсэн Монгол Төрийн хан хуурыг 33 жил эгшиглүүлж буй төрийн хан хуурч, Монгол улсын Ардын жүжигчин, соёлын гавьяат зүтгэлтэн, Буриад улсын гавьяат жүжигчин, хэл бичгийн ухааны доктор, профессор Цэенгийн Цэрэндорж, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат Шинжлэх ухааны академийн секторын эрхлэгч Аюушжавын Алимаа болон өв соёл судлаачид, эрдэмтэд, аман өвийн чиглэлээр ажил арга хэмжээ зохион байгуулж, үнэтэй хувь нэмэр оруулан ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын зүтгэлтнүүдийг онцлон дурьдаж, гүн хүндэтгэл илэрхийлье” хэмээсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

“Өндөр гэгээн – Даншиг наадам” өнөөдөр эхэлж байна

25/07/2025
Өв соёл Урлаг

“Ёохор хатар-2025” наадам Хэнтий аймгийн Батширээт суманд болно

24/07/2025
Өв соёл Урлаг

Киргиз Улсад морин хуурын үзэсгэлэн гаргалаа

23/07/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Avatar” киноны гуравдугаар анги арванхоёрдугаар сарын 19-нд кино театруудаар нээлтээ хийнэ

26/07/2025

Алдарт “Пингу” хүүхэлдэйн цуврал эргэн ирнэ

26/07/2025

“Icetop”, “Niciton” хамтлагийн хамтарсан шинэ уран бүтээл

26/07/2025

Хараа голоос эртний чулуун тээрмүүд олджээ

26/07/2025

Намар нээлтээ хийх онцлох найман кино

25/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.