17 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмыг нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл, Монголын үндэсний кино урлагийн зөвлөл хамтран ирэх аравдугаар сарын 8-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
“Улаанбаатар” олон улсын кино наадам нь Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд Нээлтийн кино, “Хангарди” монгол киноны уралдаан, “Үзэхийн хязгаар” сонгодог бүтээлүүдийн үзвэр, Олон улсын баримтат ба уран сайхны киноны үзвэр, “Залуу үзэгч” хөтөлбөр гэсэн үндсэн хэсгүүдтэй байна.
Нээлтийн киногоор сонгогдсон бүтээл нь “Улаанбаатар” олон улсын кино наадмаар нээлтээ хийх эрх, цом, мөнгөн шагнал, өргөмжлөлийг хүлээн авна.
Нээлтийн кино бүтээлд тавигдах шаардлага:
- Кино нь бүрэн хэмжээний уран сайхны эсвэл баримтат кино байх
- Кино нь Монгол эсвэл олон улсын кино найруулагчийн бүтээсэн Монгол улсын тухай кино байх
- Кино нь Монгол улсад нээлтээ хийгээгүй, аль нэг стрийминг платформд тавигдаагүй буюу олон нийтэд танилцуулагдаагүй байх
- Кино нь урлаг, уран сайхан болон дуу дүрсний хувьд чанартай бүтээл байх
- Англи хэлээр хадмал орчуулгатай байх.
Сонгон шалгаруулалт:
Сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Соёл, Урлагийн Газар, Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөл, Монголын Урлагийн Зөвлөл болон чөлөөт уран бүтээлчдийн төлөөлөл бүхий ажлын хэсгээс томилсон шүүгчдийн баг хийнэ. Сонгон шалгаруулалтын эцсийн дүнг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олон нийтэд зарлана.
Уралдаанд кино бүтээлээ хэрхэн бүртгүүлэх вэ?
- Уран бүтээлч нь наадмын ubiff.mn цахим хуудсанд байршуулсан уралдааны өргөдлийн маягтыг бөглөн 2025 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн дотор бүтээлээ илгээнэ.
- Шүүгчид үзэх боломжтойгоор киноны линкийг Vimeo эсвэл бусад платформд дээр байршуулж ирүүлнэ. Шаардлагатай тохиолдолд файлаар авчирч өгнө.
- Өргөдлийн маягтыг бөглөж, киноны нэг хувийг хүлээлгэн өгсөн тохиолдолд бүртгэл баталгаажна.
Наадмын дэлгэрэнгүй мэдээллийг 11-319015 дугаар, www.ubiff.mn хуудас, https://www.facebook.com/UBIFF хаяг болон [email protected] -ээс авна уу.