Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Улаанбаатар” кино наадмын нээлтийн киног сонгон шалгаруулна
Кино

“Улаанбаатар” кино наадмын нээлтийн киног сонгон шалгаруулна

Урлаг Урлаг05/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

17 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмыг нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл, Монголын үндэсний кино урлагийн зөвлөл хамтран ирэх аравдугаар сарын 8-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

“Улаанбаатар” олон улсын кино наадам нь Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд Нээлтийн кино, “Хангарди” монгол киноны уралдаан, “Үзэхийн хязгаар” сонгодог бүтээлүүдийн үзвэр, Олон улсын баримтат ба уран сайхны киноны үзвэр, “Залуу үзэгч” хөтөлбөр гэсэн үндсэн хэсгүүдтэй байна.

Нээлтийн киногоор сонгогдсон бүтээл нь “Улаанбаатар” олон улсын кино наадмаар нээлтээ хийх эрх, цом, мөнгөн шагнал, өргөмжлөлийг хүлээн авна.

Нээлтийн кино бүтээлд тавигдах шаардлага:

  • Кино нь бүрэн хэмжээний уран сайхны эсвэл баримтат кино байх
  • Кино нь Монгол эсвэл олон улсын кино найруулагчийн бүтээсэн Монгол улсын тухай кино байх
  • Кино нь Монгол улсад нээлтээ хийгээгүй, аль нэг стрийминг платформд тавигдаагүй буюу олон нийтэд танилцуулагдаагүй байх
  • Кино нь урлаг, уран сайхан болон дуу дүрсний хувьд чанартай бүтээл байх
  • Англи хэлээр хадмал орчуулгатай байх.

Сонгон шалгаруулалт:

Сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Соёл, Урлагийн Газар, Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөл, Монголын Урлагийн Зөвлөл болон чөлөөт уран бүтээлчдийн төлөөлөл бүхий ажлын хэсгээс томилсон шүүгчдийн баг хийнэ. Сонгон шалгаруулалтын эцсийн дүнг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олон нийтэд зарлана.

Уралдаанд кино бүтээлээ хэрхэн бүртгүүлэх вэ?

  • Уран бүтээлч нь наадмын ubiff.mn цахим хуудсанд байршуулсан уралдааны өргөдлийн маягтыг бөглөн 2025 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн дотор бүтээлээ илгээнэ.
  • Шүүгчид үзэх боломжтойгоор киноны линкийг Vimeo эсвэл бусад платформд дээр байршуулж ирүүлнэ. Шаардлагатай тохиолдолд файлаар авчирч өгнө.
  • Өргөдлийн маягтыг бөглөж, киноны нэг хувийг хүлээлгэн өгсөн тохиолдолд бүртгэл баталгаажна.

Наадмын дэлгэрэнгүй мэдээллийг 11-319015 дугаар, www.ubiff.mn хуудас, https://www.facebook.com/UBIFF хаяг болон [email protected] -ээс авна уу.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Spider-Man: Brand New Day” киноны трейлер түүхэн дээд амжилт тогтоов

25/03/2026
Дуу хөгжим Урлаг

Селин Дионы амьдрал, мэдрэлийн ховор эмгэгийнх нь талаар өгүүлэх кино гарна

25/03/2026
Кино Урлаг

“Fantastic Film School – Global Course 2026” олон улсын кино сургалтын хөтөлбөрт оролцох уран бүтээлчдийг сонгон шалгаруулж байна

25/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.