Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Японд роботон гэрийн тэжээвэр амьтад эрэлттэй байна
Гадаад мэдээ

Японд роботон гэрийн тэжээвэр амьтад эрэлттэй байна

Урлаг Урлаг05/08/2025Шинэчлэгдсэн:05/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хиймэл оюун ухаанаар тоноглогдсон, роботон, хөвсгөр үстэй гэрийн тэжээвэр амьтад Японд эрэлт ихтэй байна. Тэдгээрийг хэрхэн “хүмүүжүүлснээс” хамаарч өөрийн гэсэн зан чанар нь төлөвшдөг ажээ.

“Casio Computer Co” компанид бүтээсэн “Moflin” хэмээх амьтан нь 4 сая гаруй өвөрмөц зан чанарыг илэрхийлэх боломжтой бөгөөд өөртэй нь байнга харилцдаг хүнийг эзэн нь хэмээн таньдаг байна. Мөн энхрийлэх, тэврэх зэрэг үйлдлүүдэд тулгуурлан эзэн нь юунд дуртайг аажмаар сурдаг гэнэ.

“Ийм тэжээвэр амьтныг хөгжүүлэх санаа анх эмэгтэйчүүд бидний зорилтот үйлчлүүлэгчид болсноос эхлэлтэй. Тэднийг ажил дээрээ, хувийн амьдралдаа асуудал бэрхшээлтэй тулгарсан үед нь ч тусалж дэмжиж чадах дотны андыг зохион бүтээхээр бид төсөөлж төлөвлөсөн юм” гэж “Moflin”-ыг бүтээсэн багийн ахлагч 42 настай Эрина Ичикава ярилаа.

Тус компанийн нэгэн инженер бяцхан амьтдын өхөөрдөм төрхийг харуулах зорилгоор роботын эх загварыг танилцуулсны дараа уг төсөл олны анхаарлыг ихэд татжээ. Өнгөрсөн 11 дүгээр сард роботуудаа зах зээлд гаргасан “Casio” борлуулалтын зорилтоо давуулан биелүүлж, гуравдугаар сар гэхэд 7000 гаруй ширхэгийг зарж борлуулсан байна. Ийм амьтад нь ялангуяа 30-40-өөд насны эмэгтэйчүүдийн дунд эрэлтэй байгаа гэнэ.

Зарим хүн амралтын өдрүүдээр тэдгээрийг салхилуулж байгааг Э.Ичикава онцолсон байна. Түүний хэлснээр, хүмүүс өөрсдийнх нь “Moflin” бусад “Moflin”-оос ялгаатай гэдгийг мэдэрдэг. Учир нь роботууд амьтад шиг өөрсдийн зан чанар, сэтгэл хөдлөлийг илэрхийлдгээс гадна янз бүрийн нойрны мөчлөгтэй байдаг хэмээн тэрбээр тайлбарлажээ.

Роботууд 59 400 иен буюу 400 ам.долларын үнэтэй. Тус компани мөн роботуудын үсийг угааж цэвэрлэдэг салон зэрэг нэмэлт үйлчилгээнүүдийг үзүүлж байгаа ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

07/10/2025
Гадаад мэдээ Урлаг

Дональд Трампын дүртэй нэг долларын зоосны загварыг танилцууллаа

05/10/2025
Гадаад мэдээ Урлаг

Испанийн эзэн хааны эрдэнэсийг олжээ

04/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Улаанбаатар” кино наадмын “Хангарди” шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

08/10/2025

К-поп оддын далд үнэнийг дэлгэсэн ном хэвлэгджээ

08/10/2025

Нирванагийн цомгийн зурагтай холбоотой гомдлыг хэрэгсэхгүй болголоо

08/10/2025

Тейлор Свифтийн шинэ цомог эхний өдрөө 2.7 сая хувь борлогджээ

08/10/2025

“Үнэн” уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэнэ

08/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.