Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Хөөмийн наадмын шилдгүүд тодорлоо
Өв соёл

Хөөмийн наадмын шилдгүүд тодорлоо

Урлаг Урлаг06/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ховд аймагт энэ сарын 2-4-ний өдөр Олон улсын хөөмийн зургаадугаар наадам амжилттай болж өндөрлөлөө. Наадамд гадаад, дотоодын 73 хөөмийч оролцож, гоцлол, хамтлаг, хүүхдийн, орчин үеийн гэсэн дөрвөн төрлөөр авьяас, чадвараа сорьсон юм.

Ийнхүү хөөмийн наадмыг зохион байгуулсан нь хөөмийн урлагийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, иргэдэд сурталчлах, хөөмийчдийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой байв. Мөн хөөмийн өлгий нутаг Ховд аймгийн Чандмань сумын түүхт 100 жилийн ойн баяртай уялдуулж байгаагаараа онцлогтой.

Наадмын шилдэг оролцогчид өчигдөр шагналаа гардан авч, нэгдсэн тоглолт сонирхуулсан бөгөөд Ховд аймгийн ЗДТГ, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас шилдэг оролцогчийн нэрсийг ийнхүү танилцууллаа.

Тус наадмын гоцлол төрөлд Ховд аймгийн хөөмийч Х.Ганзориг гранпри шагнал хүртсэн бол хөөмийч Ц.Хаш-Эрдэнэ тэргүүн байр, Ч.Баатарсүрэн дэд байр, М.Мөнхбат гуравдугаар байр, Д.Буянтөлх тусгай байрт шалгарлаа.  Харин наадмын хамтлаг төрөлд Ховд аймгийн “Жангар” хамтлаг тэргүүн байр эзэлсэн бол Бүгд Найрамдах Тува улсын “Акышкылар”, “Алтай Кай”, “Эре-Чуй” хамтлаг удаах байрт шалгарав.

Хөөмийн наадмын орчин үеийн үзүүлбэрийн төрлөөр тэргүүн байрт Ц.Хаш-Эрдэнэ, дэд байрт Д.Золзаяа, гуравдугаар байрт Д.Басан, тусгай байрт З.Отгонхүү шалгарсан бол хүүхдийн төрөлд Б.Отгончимэг, Халин, Ч.Түвшинбаяр, Жавхаа, Сүлдээ нар тэргүүллээ.

Наадмын хамрах хүрээ, оролцогчдын тоо өмнөх жилүүдээс нэмэгджээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

“Алтаргана” соёлын гүүр болон үргэлжилсээр байна

14/07/2026
Өв соёл Урлаг

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”- т 12600 морьтон оролцлоо

13/07/2026
Өв соёл Урлаг

У.Хүрэлсүх: Даян дэлхийд Монголын их амар амгаланг тогтооход монгол адуу онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн

13/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Солонгос олон ангит кино монголчуудын амьдралд

18/07/2026

Жүжигчин Жеймс Франко “Харь гаригийн амьтан харсан” гэв

17/07/2026

Реппер, продюсер Jay-Z 30 жилийн хөгжмийн замналаа гурван өдрийн цэнгэлдэх хүрээлэнгийн тоглолтоор тэмдэглэв

17/07/2026

“Gus” нэртэй Тираннозаврын араг яс АНУ-д болсон дуудлага худалдаагаар 50.1 сая ам.долларын үнэ хүрсэн нь дээд амжилт болжээ

17/07/2026

“Алунгоо эхийн сургаалын баяр” болно

17/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.