Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»“Уул, усны диваажин” нэртэй уран зургийг бүтээжээ
Дүрслэх урлаг

“Уул, усны диваажин” нэртэй уран зургийг бүтээжээ

Урлаг Урлаг07/08/2025Шинэчлэгдсэн:07/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Уул, усны диваажин” нэртэй дэлгэмэл Монгол уран зургийг бүтээжээ. Энэ жил Увс аймгийн түүхт 100 жилийн тохиож, их ойдоо бэлэг барихаар Дархан дахь нутгийн зөвлөлийн санаачилгаар уг зургийг бүтээсэн байна.

Увс аймгийн хүн ард, уул, ус, аж амьдралыг илэрхийлсэн дэлгэмэл уран зургийн ерөнхий зураачаар аймгийн зураач, Урчуудын эвлэлийн тэргүүн, Соёлын тэргүүний ажилтан, зураач Нямаагийн Хишигбаатар, ахлах зураачаар Соронзонболдын Мөнгөнзул, зураачаар Буяннэмэхийн Нэмэхням, Төмөрхуягийн Булгандэлгэр, Нордогийн Энхзаяа нар ажиллажээ.

Уран бүтээлчдийн бүтэн гурван сарын хөдөлмөр зүтгэл шингэсэн энэ зургийн урт нь 5 метр, өндөр нь 1.5 метр юм.

Энэхүү уран зурагт дээр Увс нутгийн шүтээн хайрхан уулс, тунгалаг уст нуур гол мөрөн, ой мод, ан амьтан, тал хөндийн үзэсгэлэнт байгалийг бүрэн багтаан дүрсэлжээ.

Уран зургийг нутгийн ойд явуулахаас өмнө бүтээл төрөх агшны анхны сэтгэгдлийг Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зураач Ө.Рагчаасүрэн хэлжээ. Тэр бээр энэ л сайхан нутагт амьдран суугаа уугуул зон олон, Увсын хязгаарт төрж өсөөд эндээс өдлөн дэвжсэн, хөгжсөн алдартан гавьяатнуудын төлөөлөл ч, тэр байна, энэ байна гэж танигдахаар тодхон буужээ хэмжээн өөрийн сэтгэгдлээ илэрхийлж Дархан-Уул аймгийн урчуудын эвлэлийн гишүүдийн өмнөөс талархал илэрхийлжээ.

Бүтээлийн эх зургийг Увс аймгийн 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн үеэр нутгийн удирдлагууд бэлэг болгон барьсныг Цахиур.мн сайт онцлон гэрэл зургийг буулгажээ.

Түүнчлэн уран зургийг аймгийн ойн номд оруулж хэвлүүлэхээс гадна багасгасан хэмжээгээр олшруулан ил захидал, бэлэг дурсгал болгон нийтэд түгээж, марк дээр буулгаж, мөнхөд үлдээхээр төлөвлөж байгаагаа зураач Н.Хишигбаатар онцолжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

“Монголын сайхан орон-2026” үзэсгэлэнг нээлээ

09/07/2026
Дүрслэх урлаг Урлаг

Чингис хааны эш хөргийг 13 жилийн дараа олон нийтэд дэлгэн үзүүлнэ

08/07/2026
Дүрслэх урлаг Урлаг

Их Британид Байёгийн хивсийг үзэх тасалбарын төлөө арван мянга гаруй хүн өрсөлдөв

03/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Алунгоо эхийн сургаалын баяр” болно

17/07/2026

Даваагийн Сундуй 15 насандаа “Бишрэлт гүн” цол хүртжээ

17/07/2026

Кэри Маллиган, Билли Айлиш нар “The Bell Jar” кинонд хамтран тоглоно

16/07/2026

Эд Ширан “Номын сан дахь хөгжим” хөтөлбөр санаачилжээ

16/07/2026

Елена Образцовагийн нэрэмжит XVI олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд залуу дуучин Т.Санжаа амжилттай оролцлоо

16/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.