Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Непал улс 97 уулын оргилд гарах зөвшөөрлөө үнэ төлбөргүй болгожээ
Гадаад мэдээ

Непал улс 97 уулын оргилд гарах зөвшөөрлөө үнэ төлбөргүй болгожээ

Урлаг Урлаг13/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Непал улс дараагийн хоёр жилийн хугацаанд аялал жуулчлалыг нэмэгдүүлэх зорилгоор Гималайн нурууны 97 уулын оргилд үнэ төлбөргүй авирах эрх олгохоор болжээ. Энэ нь тус улсын алслагдсан бүс нутагт илүү олон жуулчин татахыг зорьсон арга хэмжээ юм.

Дэлхийн ноён оргил Эверестэд гардаг зөвшөөрлийн төлбөр 9 жилийн дараа анх удаа нэмэгдэж, ирэх сараас эхлэн 15,000 ам.доллар (11,170 фунт стерлинг) болохоос өмнө энэхүү шийдвэр гарч байна.

Непалын аялал жуулчлалын газраас энэхүү санаачилгыг улсын судлагдаагүй аялал жуулчлалын бүтээгдэхүүн, газруудыг сурталчлахад чиглэнэ гэж мэдэгджээ.

Уулын аялал нь Непалын чухал орлогын эх үүсвэр бөгөөд тус улсад дэлхийн хамгийн өндөр 10 уулын 8-ыг багтдаг. Өнгөрсөн онд уулын зөвшөөрлийн төлбөрөөс 5.9 сая ам.долларын орлого олсны 3/4-ийг зөвхөн Эверестээс бүрдүүлсэн байна.

Төлбөрийг тэглэхээр болсон уулс нь 5,970 м-7,132 м өндөртэй, Непалын Карнали болон Судурпашчим мужуудад байрладаг. Эдгээр хоёр муж нь тус улсын хамгийн баруун хэсэгт орших буурай, хөгжлөөр хоцрогдсон бүс нутаг юм.

“Гайхамшигтай үзэсгэлэнтэй ч жуулчин, уулчдын тоо маш бага, учир нь хүрэхэд маш хүндрэлтэй. Шинэ журам тус болно гэж найдаж байна. Энэ нь ажлын байр бий болгож, орлого нэмэгдүүлж, орон нутгийн эдийн засгийг бэхжүүлэх боломжтой” хэмээн Непалын Аялал жуулчлалын газрын дарга Химал Гаутам ярьжээ.

Гэсэн хэдий ч алслагдсан эдгээр бүс нутагт дэд бүтэц, холболтыг сайжруулах төлөвлөгөө бий эсэх, мөн үнэ төлбөргүй авирах санаачилга амжилттай хэрэгжвэл орон нутгийн иргэд авирагчдын нэмэгдэл урсгалыг хэрхэн зохицуулах нь тодорхойгүй хэвээр байна.

Өнгөрсөн хугацаанд эдгээр 97 алслагдсан оргил уулчдын сонирхлыг төдийлөн татаагүй. Сүүлийн хоёр жилд ердөө 68 уулчин л очсон байна. Харин эсрэгээрээ зөвхөн 2024 онд л гэхэд Эверестэд авирах 421 зөвшөөрөл олгожээ.

8,849 м өндөртэй Эверест нь сүүлийн жилүүдэд хэт олон уулчид авирах, тэр хэрээр золгүй ослууд гарсаар, байгаль орчны асуудал тулгарсаар байна.

2024 оны дөрөвдүгээр сард Непалын Дээд шүүх Эверест болон бусад оргилд олгох авирах зөвшөөрлийн тоог хязгаарлахыг засгийн газарт үүрэг болгож, уулсын багтаамжийг “хүндэтгэх ёстой” гэж мэдэгджээ.

Энэ оны нэгдүгээр сард эрх баригчид зөвшөөрлийн төлбөрийг 36 хувиар нэмэгдүүлсэн. Улирлын ид үеэс гадуур, 9-11-р сар хүртэл Эверестэд авирах төлбөр 7,500 ам.доллар, 12-2-р сар хүртэлх үед 3,750 ам.доллар болжээ.

Мөн Непалын парламент шинэ хууль хэлэлцэж байгаа бөгөөд үүний дагуу Эверестэд авирахаар төлөвлөж буй хүн эхлээд улсын нутаг дэвсгэрт орших 7,000 м-ээс дээш өндөр уулын оргилд авирсан байх шаардлагатай болох юм. “The Kathmandu Post”-ын мэдээлснээр Карнали болон Судурпашчим мужуудын уулс нь  “сургалтын төгс талбар” болдог байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

07/10/2025
Гадаад мэдээ Урлаг

Дональд Трампын дүртэй нэг долларын зоосны загварыг танилцууллаа

05/10/2025
Гадаад мэдээ Урлаг

Испанийн эзэн хааны эрдэнэсийг олжээ

04/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сун Е Жин дахин хүүхэдтэй болох талаарх бодлоо хуваалцжээ

07/10/2025

“Бүсгүй” уран сайхны кино бүх IPTV, OTT-д орлоо

07/10/2025

Найруулагч П.Золжаргал, П.Лхагвадулам нар шинэ кино төслүүдээрээ ‘Next Masters Support Program’-д шалгарлаа

07/10/2025

“Ардын дуу мину-3” киноконцерт нээлтээ хийлээ

07/10/2025

“Татар” уран сайхны кино “Улаанбаатар” кино наадмын долоон номинацид нэр дэвшжээ

07/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.