Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Энэтхэгийн зохиолч Амитав Гошийн гар бичмэлийг 2114 он хүртэл “хав дарна”
Гадаад мэдээ

Энэтхэгийн зохиолч Амитав Гошийн гар бичмэлийг 2114 он хүртэл “хав дарна”

Урлаг Урлаг15/08/2025Шинэчлэгдсэн:15/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Ирээдүйн номын сан” төслийн 12 дахь зохиолчоор Амитав Гош тодорлоо. Түүний гар бичмэлийг 89 жилийн турш буюу 2114 он хүртэл уншигчдаас нууцлах болно гэж “The Guardian” мэдээллээ. Ингэснээр зөвхөн ирээдүйн хүн төрөлхтөн л унших боломжтой зохиол нэгээр нэмэгдэх юм.

Учир нь нэгэн зууны дараа үүдээ нээх “Ирээдүйн номын сан” бол жил бүр онцгой зохиолчдын эх бичмэлийг шилэн авч, чандлан хадгалах зорилготой төсөл.  Үүнийг шотланд уран бүтээлч Кэти Петерсон 2014 онд санаачилжээ. Тэрээр Осло хотын умард хэсэгт мянган гацуур тарьсан. Моддыг “Ирээдүйн номын сан”-гийн 100 антологи бүтээлийг хэвлэх цаасанд зориулж 2114 он хүртэл ургуулах юм байна.

Төсөлд оролцох урилга авсан Гош үүнийгээ “гүн хүндэтгэл, итгэл хүлээсэн үйл явдал боллоо” гэж тодорхойлоод,  тус санаачилга нь “дэлхийд төрөө ч үгүй уншигчдад зориулж туурвихын тулд амьдрах хязгаараасаа давж сэтгэх ёстойг бидэнд сануулж байна” гэжээ.

Тэрээр “Төслийн үндэс ой мод болж буй нь  надад онцгой ач холбогдолтой. Учир нь би Сундарбан гэж алдаршсан агуу их мангровын ойн тухай олон жилийн турш бичиж байна” хэмээсэн.

Ганга мөрний бэлчрээр сунаж тогтсон Сундарбан нуруун тэртээ Гошийн “Өлсгөлөн түрлэг”, “Ширэнгэн ой-Нама “, “Гуны арал” зэрэг романы үйл явдал өрнөдөг.

Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн тухай голцуу бичдэг тэрээр “Эх дэлхий туйлдталаа хямарсан энэ үед, байгаль, уран зохиол, тэвчээр гурвыг агуу өргөн цар хүрээнд холбосон төслийн нэг хэсэг болсондоо сэтгэл минь хөдөлж байна” гэсэн юм.

Зохиолч 2026 оны хаврын сүүл, зуны эхэн сард “Ирээдүйн номын сангийн” гацуур модон төгөлд эх бичмэлээ гардуулах  ёслолын үеэр бүтээлийнхээ нэрийг зарлана.

Амитав Гош бол орчин цагийн хамгийн алдартай энэтхэг зохиолчдын нэг. Тэрээр өөрийн бүтээлүүдэд Энэтхэгийн түүхийн харанхуй бурангуй үеийн тухай, эх нутаг нь хэсэг хэсгээрээ хэрхэн колоничлогдож байсан тухай илчлэн өгүүлсэн. Мөн уур амьсгалын өөрчлөлт, хямралын аюулыг байнга хөндөж бичдэг байна.

Одоогоор Маргарет Атвуд, Дэвид Митчелл, Хан Ган, Оушен Вуонг болон дэлхийн бусад алдартай зохиолчид “Ирээдүйн номын сан” төсөлд нэгджээ. Тэдний гар бичвэрийн ганц, ганцхан хувийг өнөөг хүртэл Норвегийн нийслэл Осло хотын нийтийн номын сангийн “чимээгүй өрөөнд” тусгайлан хадгалж байна. Тэдгээр бүтээлийг 2114 онд л хэвлэх тул, тэр болтол  хэн ч унших боломжгүй юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Сүүлчийн нүүдэлчид” ном уншигчдын хүртээл боллоо

30/01/2026
Утга зохиол Урлаг

Абай Кунанбаевийн “Билиг сургаал” ном монгол хэлээр хэвлэгджээ

28/01/2026
Кино Урлаг

Б.Явуухулангийн “Тэхийн зогсоол” дуулиас сэдэвлэсэн ижил нэрт уран сайхны кино энэ онд нээлтээ хийнэ

26/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Шер “Lifetime Achievement Award” буюу хүндэтгэлийн шагнал гардлаа

02/02/2026

ФОТО: “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолоос

02/02/2026

“Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

02/02/2026

“Scream 7” дэлгэцэнд гарах дөхөж байна

02/02/2026

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.