Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой өнөөдөр /2026.11.17/ тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын зохиолчдын эвлэл, Шинжлэх ухаан академийн Хэл шинжлэлийн хүрээлэн болон түүний төрсөн нутаг Төв аймгийн төлөөлөл, зохиолчид тэргүүтэн хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.


