Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Монгол Улсад анх удаа морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно
Өв соёл

Монгол Улсад анх удаа морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно

Урлаг Урлаг19/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг дөрөв дэх жилдээ энэ долоо хоногт Налайх дүүргийн нутаг дахь “Тайж хайрхан” уулын бэлд зохион байгуулна.

Наадмын үеэр Монгол Улсад анх удаа Морьт харвааны 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 21, 22, 23-ны өдрүүдэд болох гэж байна. Дэлхийн 30 гаруй орны шилдэг харваачдыг нэг дор нэгтгэх төдийгүй Монголын уламжлалт харвааны “Бөмбөг намнаа” төрлийг дэлхийн аваргын албан ёсны төрөлд багтааснаар түүхэн ач холбогдолтой болж байгаа билээ. Энэ нь үндэсний соёл, спортын өвөрмөц уламжлалыг олон улсад сурталчлах, залуу үеийн сонирхлыг татах стратегийн чухал алхам болж байна.

Монгол Улсыг төлөөлөн улсын аваргаар шалгарсан, дэлхийн чансаанд эрэмбэлэгддэг, өндөр түвшний 15 шилдэг харваач оролцох эрхээ авлаа. Мөн олон улсын зэрэглэлтэй шүүгчид, дасгалжуулагчид, Дэлхийн морьт харвааны холбооны удирдлагууд, ЮНЕСКО-ийн Дэлхийн тулааны урлагийн байнгын хорооны дэд ерөнхийлөгч зэрэг хүндэт зочид, төлөөлөгчид оролцохоор болжээ.

Наадмын эхний өдөр буюу наймдугаар сарын 21-д морь сонголт, олон улсын шүүгчдийн сургалт, техникийн зөвлөлийн хурал явагдана. Наадмын хоёр дахь өдөр буюу наймдугаар сарын 22-д дараалсан буудлага /serial shot/, кабак /qabag/ төрлийн тэмцээн болж, шилдгүүд тодорно. Харин наадмын сүүлийн өдөр буюу наймдугаар сарын 23-д масахи /Masahee/, бөмбөг намнаа тэмцээнүүдийн дэлхийн аваргууд тодорч хаалтаа хийнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Гэвш Жамба Тинлей Монголд морилж, айлдвар айлдана

03/10/2025
Өв соёл Урлаг

Булган аймгийн Дашинчилэн сумын “Найдаг” ууланд хятан бичгийн хадны шинэ бичээсийг илрүүлжээ

29/09/2025
Өв соёл Урлаг

Өлгий хийдийг тохижуулж байна

29/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сун Е Жин дахин хүүхэдтэй болох талаарх бодлоо хуваалцжээ

07/10/2025

“Бүсгүй” уран сайхны кино бүх IPTV, OTT-д орлоо

07/10/2025

Найруулагч П.Золжаргал, П.Лхагвадулам нар шинэ кино төслүүдээрээ ‘Next Masters Support Program’-д шалгарлаа

07/10/2025

“Ардын дуу мину-3” киноконцерт нээлтээ хийлээ

07/10/2025

“Татар” уран сайхны кино “Улаанбаатар” кино наадмын долоон номинацид нэр дэвшжээ

07/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.