Өнөөдөр хувцас загварын ертөнцийн хатан хаан Коко Шанелийн мэндэлсэн өдөр.
1883 оны намрын сэрүү орсон наймдугаар сарын 19-ны нэгэн орой Францын Саумур хотноо айлын ганц охин болж мэндэлсэн жаахан охин дэлхийд нэр алдраа цуурайтуулах зүйл хийнэ гэдгээ мэдээ ч үгүй байх.
Түүний эцэг эхийн талаархи мэдээ мэдээлэл тун ч ховор хомс . Бага байхад нь ээж нь нас барж, ийш тийшээ худалдаа наймаа хийж ихэнхидээ гэртээ үзэгддэгүй аав нь түүүнийг өнчин хүүхэд асрах газарт өгсөн гэдэг. Түүнийг гэлэнмаа нар өсгөж хүмүүжүүлсэн бөгөөд тэр л газар оёж сурахыг анх сурсан байна.
20 гарсан насандаа тэрбээр “Vichy”, “Moulins” гэх мэт шөнийн клубуудээр “Coco” нэртэй дуу дуулдаг байсан бөгөөд түүнд анхны харцаар дурласан Этьен Бальсан лорд түүнд элбэг хангалуун тансаг амьдралыг бэлэглэсэн гэдэг. Лорд болоод ч тэр үү Этьенийд үргэлж дээд давхаргын зочид гийчид ирдэг байлаа. Тэр дундаас Артур Бои Кейпель бол Этьений хамгийн сайн найз нь байсан бөгөөд Шанелийг хэн хүнээс л илүү дэмждэг нэгэн байсан ч Этьен хардалтаас болж хосуудын амьдралаас холджээ. Тэдний амьдралд өртөх саад тотгор үгүй жаргалтай амьдардаг байсан хэдий ч Этьен түүнд тохирох нэгэн байсангүй. Тэрбээр түүний өөрийн гэсэн дэлгүүр нээх санааг нь тийм ч их ойшоож үздэггүй байв. Үнэн хэрэгтээ Шанелийг түрхэн зуурын зугаа цэнгэл мэтээр үздэг байсан ба эцэн эх нь Шанельтай танилцахаас хүртэл татгалзжээ. Бадрангуй хүсэл эрмэлзлэлдээ хөтлөгдөн Шанель төд удалгүй Этьенээс салсан юм.
Хангалуун амьдрал нь эцэс болсон ч Шанель хэзээ ч хүсэл мөрөөдлөөсөө шантраагүй юм. Этьений бэлэглэж байсан үнэтэй цэнэтэй бүхнээ зарж жижигхэн өрөө хөлслөн малгай хийж эхэлсэн бөгөөд Артур Бои Кейпельтай дахин учирч тэдний хайр дурлалын романс нь эхэлсэн гэдэг. Цуутай зохиолчийн дэмжлэгтэйгээр Шанель өөрийн дэлгүүрээ нээж шуугисан их амжилтых нь гараа нь эхэлсэн түүхтэй. Дэлхийн хоёрдугаар дайн эхэлж Шанель аргагүй эрхэнд дэлгүүрээ хаах шаардлагатай болсон ба харин Бои дайнд явсан нь Шанелийн санааг нь их л зовоодог байв. Түүнийг явахаас өмнө Шанель хайртай залуудаа тусгайлан хар өнгийн ороолт хийж бэлэглэсэн гэдэг. Өдөр болгон тэд бие биедээ захиа бичдэг байсан боловч Боин бичих нь өдрөөс өдөрт цөөрчээ. Дэлхийн аймшигт дайн ч дууслаа. Бои эх орондоо эрүүл саруул ирсэн боловч Вероника хэмээх нэгэн бэлэвсэн бүсгүйтэй учирсан тухай Шанельд мэдэгдсэн юм. Хайр дурлалдаа энэлэн шаналсан бүсгүйг тайтгаруулах ганцхан зүйл нь түүний ажил байв. Энэ л үед түүний алдарт “Channel¹5” үнэртэн нь “төрсөн” юм. Өдөр хоног үргэлжилсээр Шанелийн алдар нэр ч Франц даяар түгж байв. Нэг ёсондоо тэрээр загварын ертөнцөд ноёрхлоо тогтоож байв. Ар араасаа цувран гарсан коллекцууд нь одоо хэр нь загварын тайзанд хэрэглэгдсээр байгаа билээ.
Хоёр, гурван жилийн дараа үүрд мөнхийн хайр Бои түүнтэй эргээд бүхнийг эхнээс нь эхэлж болох тухай хэрвээ тийм бол одоо ч давхиад очиход бэлэн байгаагаа нэгэн орой түүнд утасдан хэлсэн юм. Кокод хамгийн ихээр дутагдаж байсан зүйл нь гагцхүү Бои байв. Харин маргааш нь түүнд хайртай залуугийх нь дур булаам инээмсгэлийн оронд авто замын ослоор нас барсан тухай гашуун мэдээг дуулгасан юм. Шанель үүнд итгэсэнгүй ослын газар очиход үнэнч хайрых нь илэрхийлэл болсон хар ороолт салхинд намиран байлаа…
Тэр л мөчөөх хойш энэлэн гашуудсан Шанель гашуудлынхаа илэрхийлэл болгож жижигхэн хар даашинзаа “төрүүлсэн” гэдэг . Гялалзсан их амжилтын эзэн болсон Шанельд компаниас нь өөр юу ч үлдсэнгүй. Дэлхий даяар түүний гайхан бишрүүлсэн бүтээлүүд бий болсоор байсан бөгөөд үүний ч хажуугаар амьдралд нь орох залуус гарч ирсээр л байлаа. Гэхдээ тэрбээр хэнтэй нь ч гэрлээгүй бөгөөд 1971 оны нэгдүгээр сарын 10-нд өөрийн гэртээ нас барсан юм. Тэрбээр энэ тухайгаа “Би хэзээ ч эр хүний талаар шувуунаас ч хүнд бодолд автахыг хүсдэггүй” гэж хэлсэн бөгөөд миний бодлоор агуу хайрынхаа төлөө ийм зүйл хийсэн мэт…..
Түүний оршуулгын ёслолын гашуудагч бүхэн “Channel”-ийн даашинз өмссөн байсан нь загварын ертөнцийн хатан хаан нь гагцхүү тэр байсныг гэрчлэх мэт. Түүнийг нас барснаас 12 жилийн дотор түүний ажлын хамтрагч, дизайнер Карл Лагерфельд “Channel” компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлжээ.
88 насыг зооглож, орчлонгийн мөнх бусыг үзүүлсэн хадагтай хэдийгээр бидний хажууд байхгүй ч гэсэн түүний олон олон гайхалтай бүтээлүүд одоо хэр нь амьд юм шиг л санагдуулах юм.