Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Риккардо Беллини “Valentino”-г чиглүүлнэ
Гадаад мэдээ

Риккардо Беллини “Valentino”-г чиглүүлнэ

Урлаг Урлаг21/08/2025Шинэчлэгдсэн:21/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Риккардо Беллини 1960 онд үүсгэн байгуулагдсан Италийн “Valentino” загварын ордны гүйцэтгэх захирлаар томилогдлоо. Тэрбээр энэ оны есдүгээр сарын 1-ний өдрөөс албан ёсоор ажлаа хүлээж авахаар болсон тухай WWD мэдээлж байна.

Риккардо Беллини энэ наймдугаар сард ажлаа хүлээлгэн өгсөн Якопо Вентуринигийн халааг авч байгаа бөгөөд Якопо Вентур тус албан тушаалыг таван жилийн турш хашиж, хувийн шалтгааны улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Харин Риккардо Беллини тус албыг хашихын зэрэгцээ “Valentino”, “Balmain”, “Pal Zileri” болон “Beymen” хэмээх нийт дөрвөн брэндийн салбарын стратеги хөгжлийг удирдан чиглүүлэх аж.

“Valentino гэх домог болсон брэндийн нэг хэсэг болж байгаа минь миний хувьд нэр төрийн хэрэг. Тус ордны хувцас загварт оруулсан түүх, бусдаас ялгардаг бүтээлч дуу хоолойтой хосолдог энэ ордонтой хамтран дараагийн түүхээ бүтээхийг тэсэн ядан хүлээж байна” хэмээн Риккардо хэлжээ.

Өмнө нь Риккардо Беллини “Chloé”, “Maison Margiela” брэндүүдийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан туршлагатай ба тэрбээр “Chloé”-д ажиллаж байх хугацаандаа брэндийн орлогыг хоёр жилийн дотор ойролцоогоор 60 хувиар өсгөж чадсан түүхтэй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

2026 оны “Met Gala”-гийн сэдэв зарлагдлаа

21/11/2025
Хувцас загвар Урлаг

Хамгийн ганган оддын жагсаалтад Азиас G-Dragon багтжээ

21/11/2025
Гадаад мэдээ Урлаг

Дуудлага худалдаагаар зарагдах гэж байсан дэлхийн “анхны тооны машин”-д Францын шүүх экспортын хориг тавьжээ

21/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Black panter” киноны од, жүжигчин Чадвик Боузман агсан “Холливуудын алдрын гудамж”-нд одтой боллоо

21/11/2025

2026 оны “Met Gala”-гийн сэдэв зарлагдлаа

21/11/2025

Хамгийн ганган оддын жагсаалтад Азиас G-Dragon багтжээ

21/11/2025

Дуудлага худалдаагаар зарагдах гэж байсан дэлхийн “анхны тооны машин”-д Францын шүүх экспортын хориг тавьжээ

21/11/2025

Г.Мөнхболорын “Зүймэл үйлүүд” долоо дахь бие даасан үзэсгэлэн нээнэ

21/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.