Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ
Өв соёл

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ

Урлаг Урлаг01/09/2025Шинэчлэгдсэн:01/09/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, цаашид Монгол Улсыг нүүдлийн соёл иргэншлийн төв, тэргүүлэх улс болгон хөгжүүлэх зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль өнөө жил өнгөрсөн наймдугаар сарын 22-24-нд дөрөв дэх жилдээ Налайх дүүрэгт байх Тайж хайрхан уулын бэлд зохион байгуулагдсан.

Тэгвэл өнөө жилийн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг гурван өдрийн хугацаанд давхардсан тоогоор 260,000 гаруй үзэгч хүрэлцэн очиж үзжээ. Энэ нь өнгөрсөн жилийн 169,000 үзэгчтэй харьцуулахад 53 хувиар өссөн үзүүлэлт юм.

Түүнчлэн Монголын 22 аймаг, нийслэлээс ирсэн 1,092 өвлөн уламжлагч өөрийн язгуур соёлоо дэлхий дахинд сурталчилсан байна.

27 улсын 280 гаруй төлөөлөгч, тамирчин, зочид оролцож, Морьт харвааны ДАШТ, олон улсын форум, урлагийн тоглолтуудаар дамжуулан соёлын гүүрийг бататгав.

“Нүүдэлчин зоог” аялал жуулчлалын хоолны гудамжнаас нийтдээ 1.8 тэрбум төгрөгийн орлого бүртгэгдсэн нь энэ жилийн онцлох амжилт байсан аж.

Мөн албан ёсны сошиал сувгаар нийт 620,000 гаруй хэрэглэгчид мэдээлэл хүрсэн нь фестивалийн цахим орчин дахь хүрээг улам өргөтгөжээ.

 “Нүүдэлчин” бол зөвхөн соёлын наадам бус — Монголын өв, уламжлалыг дэлхийтэй холбосон гүүр юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Алтай нутгийн өв соёлын дээж “Агийн улаан хаан” баатарлаг туулийг хайлна

14/08/2026
Өв соёл Урлаг

Дэлхийн хамгийн том гэр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд бий

14/08/2026
Өв соёл Урлаг

Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв

12/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Николас Холт “Harry Potter” телевизийн цувралд нэгдлээ

15/08/2026

Өнөөдөр реппер Don Dior-ын төрсөн өдөр

15/08/2026

Жүжигчин, кино зохиолч, найруулагч, продюсер Бен Аффлек 54 нас хүрлээ

15/08/2026

Өнөөдөр Холливуудын шинэ үеийн хамгийн тод оддын нэг Женнифер Лоуренсын төрсөн өдөр

15/08/2026

Сэвжидийн Сүхбаатарын нэрэмжит “Их урлаг-Бүжгэн дэг-50 жил” улсын анхдугаар уралдаан болно

15/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.