Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Кремлийн шидтэн” кино нээлтээ хийж, үзэгчдэд хүрлээ
Гадаад мэдээ

“Кремлийн шидтэн” кино нээлтээ хийж, үзэгчдэд хүрлээ

Урлаг Урлаг02/09/2025Шинэчлэгдсэн:02/09/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

82 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадам Италийн Лидо арал дээр наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 6-ныг хүртэл үргэлжилнэ.

Энэ удаагийн кино наадмын үеэр найруулагч Гильермо дель Торогийн “Frankenstein”, Кэтрин Бигелоугийн “A House of Dynamite”, Йоргос Лантимосын найм дахь бүтээл болох “Bugonia”, Жим Жармушийн “Father Mother Sister Brother”, Ноа Баумбахын “Jay Kelly” зэрэг бүтээлүүд нээлтээ хийх юм.

Тэгвэл эл наадмын үеэр мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэрхэн төрийн эрхэнд гарсан үйл явдлыг харуулах “The Wizard of the Kremlin” буюу “Кремлийн шидтэн” кино нээлтээ хийж, үзэгчдэд хүрлээ.

Тус бүтээлийг Францын найруулагч Оливье Ассая бүтээжээ. Тэрээр улс төр, хүн хоорондын сэтгэхүйн нарийн харилцааг тун өвөрмөц задлан харуулж чаддаг гэдгээрээ олон улсад танигдсан бөгөөд кино шүүмжүүд мөн алдартай нэгэн юм. Харин “Кремлийн шидтэн” киноны Владимир Путины дүрийг алдарт жүжигчин Жуд Лоу бүтээжээ.

Энэхүү бүтээлийг Жулиано да Эмполигийн 2022 онд бестселлер болсон ижил нэрт романаас сэдэвлэсэн агаад Вадим Баранов гэх дүрийн эргэн тойронд өрнөдөг. Уг дүрийг улс төр, нийгмийн зүтгэлтэн Владислав Сурковаас сэдэвлэн бүтээжээ. Тэрбээр олон жил Путинд зөвлөхөөр ажилласан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Эрдэнэт хотын ойн баримтат киног Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал найруулна

09/06/2026
Кино Урлаг

“Нохойтой дөрвөн танкчин”, “Яношик”, “Аминаас чухал үйлс” киног үзэгчдэд хүргэнэ

08/06/2026
Кино Урлаг

Ж.Мядагбадам: Монголын говь, Мазаалай хоёр “моод” болж, ховор сэдэв нь байж чадлаа

08/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эрдэнэт хотын ойн баримтат киног Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал найруулна

09/06/2026

Мэрилин Монрогийн хөхний даруулга дуудлага худалдааны өмнөх байдлаар 5000 ам.долларт хүрчээ

08/06/2026

Ким Су Хён Филиппиний “Bench” брэндийн сурталчилгаанд оролцоно

08/06/2026

Осамү Тэзүкагийн бүтээсэн, өмнө нь нийтлэгдээгүй анимэ олджээ

08/06/2026

Оркестр, язгуур урлагийн хоршлыг “Оршихуйн анир” тоглолтоор толилуулна

08/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.