Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Blackpink” хамтлагийн Женни “Beats” брэндтэй дахин ажиллалаа
Дуу хөгжим

“Blackpink” хамтлагийн Женни “Beats” брэндтэй дахин ажиллалаа

Урлаг Урлаг05/09/2025Шинэчлэгдсэн:07/09/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Blackpink” хамтлагийн гишүүн Женни “Beats” брэндтэй дахин хамтран ажиллалаа. Өмнө нь тэд улаан өнгийн “Solo Buds” чихэвчийг хамтран гаргаж байсан бол энэ удаад тусгай загвар бүхий “Beats Solo 4” чихэвчийг танилцуулсан байна.

Энэхүү шинэ загвар нь Женнигийн анхны бие даасан “Ruby” цомгоос сэдэвлэсэн бөгөөд матт улаан өнгө, “R” болон “J” үсгийн нарийн деталийг шингээж өгсөн ба салгаж болдог улаан туузан чимэглэлтэй гэдгээрээ олон нийтийн анхаарлыг багагүй татаад байгаа юм. Энэ талаар Женни “Beats бол миний өдөр тутмын амьдрал, бүтээлч үйл явцын нэг хэсэг. Энэ удаагийн хамтын ажиллагаа надад маш онцгой санагдаж байна. Миний дуу хөгжим, уран бүтээлийг шинэлэг байдлаар мэдрэх боломжийг “Beats Solo 4” чихэвч хэрэглэгчдэд өгнө гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.

Шинэ “Beats Solo 4 x Jennie” загвар нь өнөөдөр /2025.09.05/-өөс эхлэн албан ёсоор худалдаалагдана. Мөн Лос Анжелес, Нью-Йорк, Шанхай, Токио, Сөүл хотуудад чихэвчний нээлтэд зориулсан тусгай арга хэмжээ зохион байгуулагдах бөгөөд Женни өөрийн биечлэн сонгосон playlist-ээ хүрэлцэн ирсэн зочидтой хуваалцах аж.

Beats x Женни: Beats Solo 4 чихэвчний тусгай хувилбар танилцуулагдана (фото 1)
Beats x Женни: Beats Solo 4 чихэвчний тусгай хувилбар танилцуулагдана (фото 2)
Beats x Женни: Beats Solo 4 чихэвчний тусгай хувилбар танилцуулагдана (фото 3)
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Blackpink” хамтлаг 10 жилийн ойгоо тэмдэглэлээ

10/08/2026
Дуу хөгжим Урлаг

“BigBang” хамтлаг “BiiiG” нэртэй шинэ уран бүтээлээ энэ сарын 19-нд цацна

10/08/2026
Дуу хөгжим Урлаг

“Хархорум 360°” хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр “аялуулна”

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жон Малкович алдарт удирдаач Сержиу Челибидакегийн дүрд тоглолоо

11/08/2026

Мишель Йео Бусаны кино наадмаас оны шилдэг Азийн кино уран бүтээлчийн шагнал хүртэнэ

11/08/2026

Мэрил Стрип “The Devil Wears Prada 2” кинонд өмссөн хувцаснуудаа дуудлага худалдаанд оруулна

11/08/2026

Тупак Шакурын амийг хөнөөсөн хэргээс хойш 30 жилийн дараа сэжигтэн шүүхийн өмнө зогсох гэж байна

11/08/2026

Тор хэмээх дүрээрээ дэлхий дахинд танигдсан жүжигчин Крис Хемсворт өнөөдөр 43 нас хүрч байна

11/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.