Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Булган аймгийн Дашинчилэн сумын сурагчид өв соёлын наадмаас дөрвөн медаль хүртлээ
Өв соёл

Булган аймгийн Дашинчилэн сумын сурагчид өв соёлын наадмаас дөрвөн медаль хүртлээ

Урлаг Урлаг28/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дундговь аймгийн Мандалговь суманд болсон “Их говийн цуурай-2026” олон улсын хүүхдийн өв соёлын анхдугаар их наадамд Булган аймгийн Дашинчилэн сумын сурагчид амжилттай оролцож, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.

Энэ сарын 23-25-нд болсон тус наадамд Монголын 20 гаруй аймаг, нийслэлийн хүүхэд багачууд оролцож, авьяас чадвараа сорин өрсөлджээ. Оролцогчид олон үндэстний дуу, бүжиг, морин хуур, хөгжим, ерөөл магтаал, эстрад хөгжим зэрэг төрлөөр уран бүтээлээ толилуулж, үндэсний болон олон үндэстний өв соёлыг сурталчлан таниулсан байна.

Булган аймгийн Дашинчилэн сумын сурагчид Соёлын төвийн дуу хөгжмийн багш, “Алтан гадас” одонт Л.Баатарсүрэнгийн удирдлагад цахилгаан хөгжмийн төрөлд амжилттай оролцож, “Оч” хамтлаг мөнгөн медаль, “Гэрэл” хамтлаг хүрэл медаль хүртэв. Мөн гоцлол бүжгийн “Олон үндэстний бүжиг” төрөлд өрсөлдсөн Б.Энхжаргал, Б.Юмдулам нар мөнгөн медалийн эзэн болжээ.

Булган аймгийн Засаг даргын “Булганы сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөрийн “Амьд хөгжим” дэд хөтөлбөрөөр сумдын Соёлын төвийг хөгжмийн зэмсэг, хэрэгслээр хангах, хүүхэд залуусыг уралдаан тэмцээнд оролцоход нь дэмжлэг үзүүлж байна. Энэ хүрээнд Дашинчилэн сумын сурагчдыг тус наадамд оролцуулахад орон нутгаас 1,022,300 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Сургуулийнхаа ханыг монгол бичгээр чимжээ

27/10/2026
Өв соёл Урлаг

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн бүтээлийг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна

14/10/2026
Өв соёл Урлаг

Хэрээ уулын оройд 13 чулуун овоог засаж тахисан байдаг

10/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Булган аймгийн Дашинчилэн сумын сурагчид өв соёлын наадмаас дөрвөн медаль хүртлээ

28/10/2026

Алтан намар” хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно

28/10/2026

Бүдүүний хүн чулуун хөшөө Түрэгийн үед холбогдоно

28/10/2026

Элвис Преслигийн 274 дууг хиймэл оюуны сургалтад зөвшөөрөлгүй ашигласан гэх үндэслэлээр “Anthropic” компанийг шүүхэд өгчээ

27/10/2026

Jay-Z 2027 оны “Super Bowl”-ийн завсарлагын шоуны гол уран бүтээлчээр тодорлоо

27/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.