Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“MTV VMAs” наадмын шилдгүүд тодорлоо
Дуу хөгжим

“MTV VMAs” наадмын шилдгүүд тодорлоо

Урлаг Урлаг08/09/2025Шинэчлэгдсэн:08/09/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 АНУ-ын Нью-Йорк хотноо ням гараг /2025.09.07/-ийн орой болсон “MTV Video Music Awards” хөгжмийн наадам боллоо.

Наадмын /MTV VMAs/ гол шагнал болох “Оны шилдэг клип” шагналыг дуучин Ариана Гранде “Brighter Days Ahead” дуугаараа хүртжээ. Шагнал гардуулах ёслолын хамгийн нэр хүндтэй шагналыг гардан авах үеэрээ сэтгэл нь ихэд хөдөлж буй 32 настай дуучин, ая зохиогч, жүжигчин Ариана Гранде “өөрийг нь асар ихээр хайрлаж, дэмждэг” шүтэн бишрэгчдэдээ гүн талархал илэрхийлсэн байна.

Харин дуучин Леди Гага “Оны шилдэг уран бүтээлч” шагналын төлөө Бэд Банни, Кендрик Ламар, Тейлор Свифт, The Weeknd зэрэг нэр хүндтэй уран бүтээлчидтэй өрсөлдөж ялсан байна. Өдгөө 39 настай Л.Гага шагналаа тайзан дээрээс гардан авахын тулд тоглолтоо зогсоожээ. Тэрбээр Бруно Марстай хамтран туурвисан “Die with a Smile” дуугаараа мөн “Оны шилдэг хамтрал” төрөлд шалгарсан байна.

Тэгвэл Өмнөд Солонгосын К-поп урсгалаар уран бүтээлээ туурвидаг охидын хамтлаг болох “Blackpink”-ийн гишүүний хувиар олон нийтэд танигдсаныхаа дараа бие даан уран бүтээлээ туурвиж буй Рөүз мөн Бруно Марстай хамтарсан уран бүтээл болох “APT” дуугаараа “Оны шилдэг дуу” шагналыг хүртжээ.

Харин “Оны шилдэг цомог” шагналыг Сабрина Карпентер “Short n’ Sweet” цомгоороо хүртсэн байна. Харин энэ оны “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолын үеэр хамгийн олон буюу таван шагнал хүртсэн реппэр Кендрик Ламар олон номинацид нэр дэвшсэн боловч нэг ч шагнал хүртэж чадаагүй байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Пак Бо Гум “MAMA Awards”-ыг долоо дахь жилдээ хөтөлнө

30/10/2025
Дуу хөгжим Урлаг

‘All I Want For Christmas Is You’ дуу Spotify дээр дахин трэнд болж эхэллээ

29/10/2025
Дуу хөгжим Урлаг

BTS хамтлаг зургаан жилийн дараа цомгоо гаргана

28/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Alibaba” платформ “Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдралын аян эхлүүллээ

30/10/2025

“Stray Kids”-ийн гишүүн И Ноу төрсөн өдрөөрөө 200 сая вон хандивлажээ

30/10/2025

Дэлхийн I дайны үеийн лонхтой захидал олджээ

30/10/2025

Пак Бо Гум “MAMA Awards”-ыг долоо дахь жилдээ хөтөлнө

30/10/2025

ФОТО: “Мөнхөд гэрэлтэх диваажин” бүжгэн жүжгээс

30/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.