Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Венецийн наадмын дээд шагналыг Америкийн найруулагч Жим Жармуш хүртжээ
Кино

Венецийн наадмын дээд шагналыг Америкийн найруулагч Жим Жармуш хүртжээ

Урлаг Урлаг08/09/2025Шинэчлэгдсэн:08/09/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Венецийн кино наадмын дээд шагнал болох “Алтан арслан”-г Америкийн найруулагч Жим Жармуш бямба гараг /2025.09.06/-т хүртжээ. Өдгөө 72 настай тэрбээр шагналаа гардан авахдаа “бидний бүтээсэн намуухан киног үнэлсэнд талархаж байна” хэмээн хэллээ.

Ж.Жармуш найруулж, Австралийн жүжигчин Кейт Бланшетт, Америкийн жүжигчид болох Адам Драйвер, Том Уэйтс нарын тоглосон “Father Mother Sister Brother” кино нь насанд хүрсэн хүүхдүүд болон тэдний эцэг эхийн хоорондын ээдрээтэй харилцааг харуулсан инээдэм, драм жанрыг хослуулсан антологи бүтээл ажээ.

“Father Mother Sister Brother” нь Венецийн кино наадамд өрсөлдсөн Ж.Жармушийн анхны кино юм. Өмнө нь “Nomadland”, “Joker” зэрэг “Алтан арслан” шагнал хүртсэн хэд хэдэн бүтээл “Оскар”-ын шагналуудыг хүртэж байв.

Харин Америкийн найруулагч Александр Пэйнээр ахлуулсан шүүгчид Хятадын найруулагч Цай Шанжуны найруулсан “The Sun Rises on Us All” кинонд тоглосон жүжигчин Шин Жилейг “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ээр тодруулсан байна. Өдгөө 39 настай жүжигчин бүсгүй гомдол, уучлал зэрэг сэдвийг хөндөн харуулсан уг киноны гол дүрийг бүтээжээ.

Харин Италийн жүжигчин Тони Сервилло найруулагч Паоло Соррентиногийн “La Grazia” кинонд улс төрийн замналаа дуусгах дөхөж буй ерөнхийлөгчийг дүрийг бүтээснээр “Шилдэг эрэгтэй жүжигчин”-ий шагналыг хүртсэн байна. Хэд хэдэн шагнал хүртэгчид Газын зурвас дахь нөхцөл байдлын талаар дурдсаны дотор Венецийн наадамд тогтмол оролцдог Т.Сервилло байлаа. Тэрбээр усан онгоцоор Газыг зорьж буй идэвхтнүүдээр “бахархаж” байгаагаа илэрхийлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Лана Дель Рей Жеймс Бондын шинэ тоглоомын дууг дууллаа

17/04/2026
Кино Урлаг

Пусан хотноо “Монгол кино өдөрлөг-2026” арга хэмжээ нээлтээ хийлээ

17/04/2026
Кино Урлаг

“Сэтгэлийн уяа” кино дүүрэн үзэгчтэй, нэмэлт суудал шаардсан “гал” уур амьсгалд нээлтээ хийлээ

17/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“International Awards 2026”-ын үеэр алдарт загвар зохион бүтээгч Андрей Кимийн бүтээлүүдээс толилуулна

17/04/2026

Лана Дель Рей Жеймс Бондын шинэ тоглоомын дууг дууллаа

17/04/2026

К-поп агентлагууд “Coachella”-тай дүйцэх наадам зохион байгуулна

17/04/2026

Уильям Шекспирийн Лондон дахь гэрийн байршлыг тогтоолоо

17/04/2026

Пусан хотноо “Монгол кино өдөрлөг-2026” арга хэмжээ нээлтээ хийлээ

17/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.