Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Ice” киноны од Аглая Тарасова хар тамхины хэрэгт орооцолджээ
Гадаад мэдээ

“Ice” киноны од Аглая Тарасова хар тамхины хэрэгт орооцолджээ

Урлаг Урлаг10/09/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Оросын кино, телевизийн жүжигчин Аглая Тарасова Москвагийн Домодедово нисэх онгоцны буудал дээр саатуулагдаж, мансууруулах бодисын хууль бус наймааны хэргээр буруутгагдсан байна. “Жүжигчний цахилгаан тамхины бортогоноос каннабисын тос илэрсэн гэж үзэж байна” хэмээн нэрээ нууцалсан нэгэн хууль сахиулах байгууллагын эх сурвалж төрийн мэдлийн ТАСС агентлагт ярьжээ. Харин өөр нэг эх сурвалж РИА Новости агентлагт өгсөн мэдээлэлдээ, илэрсэн каннабисын тосны хэмжээ 0.38 грамм байсан гэжээ.

Мөрдөн байцаагчид Домодедовогийн хотын шүүхэд Аглая Тарасоваг гэрийн хорионд байлгах хүсэлт гаргасан тухай “Коммерсант” сонин мэдээлэв. Аглая Тарасова нь олон ангит “Interns” хэмээх телевизийн цуврал болон 2017 оны уран гулгалтын сэдэвтэй романтик “Ice” кинонд тоглосноороо олонд танигдсан. Хэрэв буруутай нь тогтоогдвол тэрбээр долоо хүртэлх жилийн хорих ял авч болзошгүй.

Жүжигчний баривчлагдсан огноо тодорхойгүй хэвээр байна. Оросын хууль сахиулах байгууллагуудтай холбоотой Телеграм сувагт  жүжигчин “хоёр хоногийн өмнө” саатуулагдсан гэж баасан гаригт (2025.09.05) мэдээлсэн байна. Харин хэвлэл мэдээллийн зүтгэлтэн Ксения Собчакийн мэдээний платформ “Осторожно Новости” түүнийг наймдугаар сарын 28-нд Тель-Авиваас буцаж ирээд гаалийн шалгалт нэвтрэх гэж байхдаа баривчлагдсан хэмээн мэдээлжээ. Аглая Тарасова бол Оросын нэрт жүжигчин бөгөөд Украинд хийсэн довтолгоог олон нийтийн өмнө эсэргүүцсэн Ксения Раппопортын охин юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Хар нүхний хөдөлгөөнийг анх удаа гэрэл зурагт буулгана

20/01/2026
Гадаад мэдээ Урлаг

“Lego” болон “Pokémon” хамтарсан коллекцоо танилцууллаа

14/01/2026
Гадаад мэдээ Урлаг

Аутизмтай анхны Барби хүүхэлдэйг танилцууллаа

13/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Wuthering Heights” кино хоёрдугаар сарын 13-наас үзэгчдэд хүрнэ

01/02/2026

“Scream 7” дэлгэцэнд гарах дөхөж байна

01/02/2026

Ордуудын хоёрдугаар сарын зурхай

01/02/2026

“Гэртээ ганцаараа” киноны жүжигчин Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө

31/01/2026

“Анна Каренина” жүжигт ОХУ-ын алдарт жүжигчин Алёна Юрьевна Байбородина тоглоно

31/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.