Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Жүжигчин Колин Ферт өнөөдөр 65 нас хүрч байна
Кино

Жүжигчин Колин Ферт өнөөдөр 65 нас хүрч байна

Урлаг Урлаг10/09/2025Шинэчлэгдсэн:10/09/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жүжигчин Колин Ферт өнөөдөр 65 нас хүрч байна.

Их Британийн театр, кино, телевизийн жүжигчин Колин Эндрю Ферт 1960 оны энэ өдөр буюу есдүгээр сарын 10-нд Англид төржээ.

Colin Firth

Тэрбээр Жэйн Остины “Pride and Prejudice” зохиолоос сэдэвлэн 1995 онд бүтээсэн телевизийн киноны ноён Дарсигийн дүрээр алдаршжээ. 2011 онд “The King’s Speech” кинонд бүтээсэн VI Жорж хааны дүрээрээ Америкийн кино академи, BAFTA, “Алтан Бөмбөрцөг”, “Screen Actors Guild Award”-ын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг хүртсэн юм. Өмнөх жил нь тэрбээр “A Single Man” киноны дүрээрээ анх удаа “Оскар”-т нэр дэвшиж, BAFTA-гийн шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг хүртэж байжээ. Колин Ферт 2011 онд Холливуудын “Walk of Fame”-д өөрийн одтой болсон юм.

Colin Firth - Biography | HELLO!

Түүний ээж Ширлэй Ферт нь “King Alfred’s College Winchester” (одоогийн Винчэстэрийн их сургууль)-д харьцуулсан шашин судлалын багш байсан бол аав Дэвид Норман Люис Ферт нь мөн сургуульд түүхийн багш, Нигерийн засгийн газрын боловсролын мэргэжилтнээр ажилладаг байжээ.

No photo description available.

Ахлах сургуульд байхдаа гитар тоглохыг хүсдэг байсан ч сургуулиас нь саксофон, гитар зэрэг хөгжим тоглохыг хориглодог байв.

This may contain: black and white photograph of a man with his arms out in front of the ocean

1983 онд Ферт анхны жүжигтээ тогложээ. Мөн жилээ “Fruit of the Loom” хэмээх телевизийн цуврал сурталчилгаанд тоглов. Дараа жил нь анхны кинондоо тоглосон.

DVD Watch: First Roles of Now Famous Stars

1986 онд “Lost Empires” телевизийн цуврал кинонд Сэр Лаврэнс Оливэрт, 1987 онд “A Month in the Country” кинонд тус тус тогложээ. 1989 онд “Valmont” киноны гол дүрийг бүтээв. Ферт болон Тим Рот, Гэри Олдман, Брюс Пэйн, Пол МакГанн нарыг Холливуудад “Британийн бүлэг” хэмээн нэрийддэг байлаа.

Colin Firth in the BBC adaptation of Pride and Prejudice

1995 онд тоглосон BBC телевизийн “Pride and Prejudice” олон ангит киноны ноён Дарсигийн дүрээрээ тэрбээр олны танил болсон юм. Энэ кино нь Англи төдийгүй олон оронд алдаршсан. Усанд сэлээд нойтон цамцтай явдаг киноны хэсгээс нь хойш Фертийг бүсгүйчүүдийн хайрыг булаагч хэмээн хочлох болжээ.

Colin Firth Opts Out Of Spike Lee's Oldboy - HeyUGuys

The Mercy' First Look: Colin Firth Cast Adrift as Ill-Fated Amateur Sailor Donald Crowhurst

King's Speech

Ферт үүнээс хойш “The English Patient” (1996), “Shakespeare in Love” (1998), “Bridget Jones’s Diary” (2001), “Love Actually” (2003), “What a Girl Wants” (2003), “Girl with a Pearl Earring” (2003), “Nanny McPhee” (2005), “The Last Legion” (2007), “Mamma Mia” (2008), “The King’s Speech” (2010), “Steve” (2010), “Gambit” (2012), “The Mercy” (2018), “Supernova” (2020) гэхчилэн 90 гаруй уран сайхны кинонд тогложээ.

Lockerbie' Review: Colin Firth Unravels Infamous Terrorist Conspiracy

Мөн тэрбээр телевизийн хэд хэдэн цувралд дүр бүтээснээс дурдвал, “Donova Quick” (“Дон Кихот”-ын шинэчилсэн хувилбар) (1999), “Эмми”-гийн шагналд нэр дэвшсэн “Conspiracy” (2001) зэрэг болно.

Colin Firth, Best Performance By An #1 Photograph by Everett

Ферт “In Prison My Whole Life” баримтат киноны гүйцэтгэх продюсероор ажиллаж байв. Мөн тэрбээр “Filmaka” студийн шүүгчдийн бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд энэ байгууллага нь олонд танигдаагүй авьяаслаг кино найруулагчдын бүтээлийг мэргэжлийнхэнд хүргэх зорилготой.

Looks Like Colin Firth Is Back For 'Kingsman: The Golden Circle' After All

Ферт анхны номоо “The Department of Nothing” нэртэйгээр 2000 онд хэвлүүлж байв. Мөн тэрбээр 2009 онд хэвлэгдсэн “We Are One: A Celebration of Tribal Peoples” номонд өөрийн бичсэн өгүүллүүдээ оруулжээ. Энэ номонд дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хүмүүсийн соёл иргэншлийг харуулсан аж. Тэрбээр эл номын зохиогчийн шагналын мөнгөө нутгийн уугуул иргэдийн эрхийг хамгаалах “Survival International” байгууллагад шилжүүлсэн байна.

Colin Firth movies: 16 greatest films ranked worst to best

Firth: 'Single' role covers every emotion - UPI.com

Colin Firth movies: 16 greatest films ranked worst to best

Young Sherlock': Colin Firth Joins Guy Ritchie's Upcoming Prime Video Series

Colin Firth Stars in 'Lockerbie: A Search for Truth': TV Review

Colin Firth Campaigns for Truth in Sky's New 'Lockerbie' Series

Colin Firth Joins 'Young Sherlock' Amazon Series

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Хятадын кино өдрүүд” есдүгээр сарын 16-19-ний өдрүүдэд болно

10/09/2025
Кино Урлаг

Алис Винокурын “Couture” бүтээл үзэгчдэд хүрч эхэллээ

09/09/2025
Кино Урлаг

ФОТО: “Надад ирээгүй хайр” олон ангит киноны нээлтээс

09/09/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Америкийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг Илон Маск дахин тэргүүллээ

10/09/2025

“Ice” киноны од Аглая Тарасова хар тамхины хэрэгт орооцолджээ

10/09/2025

Жүжигчин Колин Ферт өнөөдөр 65 нас хүрч байна

10/09/2025

“Хятадын кино өдрүүд” есдүгээр сарын 16-19-ний өдрүүдэд болно

10/09/2025

Зураач Ц.Оргил “Юу ч зурцын бүү мэд” үзэсгэлэнгээ дэлгэнэ

10/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.