Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Америкийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг Илон Маск дахин тэргүүллээ
Гадаад мэдээ

Америкийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг Илон Маск дахин тэргүүллээ

Урлаг Урлаг10/09/2025Шинэчлэгдсэн:10/09/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жил бүр “Forbes” сэтгүүлээс танилцуулдаг АНУ-ын хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтыг “Tesla”, “SpaceX” компанийн үүсгэн байгуулагч Илон Маск дөрөв дэх жилдээ тэргүүллээ.

Мөн тэрбээр нийт хөрөнгийн хэмжээ нь 400 тэрбум ам.долларыг давсан анхны хүн болжээ. Жагсаалтыг гаргах үеийн байдлаар түүний хөрөнгө 428 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад  184 тэрбум ам.доллароор нэмэгдсэн бөгөөд “Tesla” компанийнх нь хувьцааны үнэ 56 хувиар өсчээ.

Жагсаалтын хоёрдугаарт технологийн “Oracle” компанийг хамтран үүсгэн байгуулагч, захирлуудын зөвлөлийн дарга Ларри Эллисон оров. Түүний хөрөнгө 276 тэрбум ам.доллароор үнэлэгджээ. “Oracle” компанийн хувьцаа 60 хувиар өссөнөөр түүний хөрөнгө энэ онд 101 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна.

Харин “Meta” корпорацыг хамтран үүсгэн байгуулагч Марк Цукерберг Америкийн хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтын гуравдугаарт бичигджээ. Жагсаалтыг гаргах үед түүний хөрөнгө 253 тэрбум ам.доллароор үнэлэгджээ. “Meta компанийн хувьцааны үнэ он гарснаас хойш 42 хувиар өсжээ.

Дөрөвдүгээрт, “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос (241 тэрбум ам.доллар), тавдугаарт, “Google” компанийг хамтран үүсгэн байгуулагч Ларри Пейж (179 тэрбум ам.доллар) багтав.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Alibaba” платформ “Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдралын аян эхлүүллээ

30/10/2025
Гадаад мэдээ Урлаг

Дэлхийн I дайны үеийн лонхтой захидал олджээ

30/10/2025
Гадаад мэдээ Урлаг

Ганцаараа амьдрахад хамгийн таатай хотоор Вичита шалгарчээ

24/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын уралдаанд амжилттай оролцсон уран бүтээлчдэд баяр хүргэлээ

31/10/2025

Инээдмийн киноны од, комедиан, жүжигчин, продюсер Роб Шнайдер өнөөдөр 62 нас хүрч байна

31/10/2025

АНУ-д олон үйлдэлт гэрийн роботын захиалга эхэлжээ

31/10/2025

Уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Инжинаашийн “Хожимдсон үзвэр” үзэсгэлэн үргэлжилж байна

31/10/2025

2024 оны утга зохиолын шилдэг бүтээлийн эздэд батламж гардууллаа

31/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.