Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Долоон найруулагч долоон өөр ертөнцөөр аялуулна
Нийгэм

Долоон найруулагч долоон өөр ертөнцөөр аялуулна

Урлаг Урлаг01/04/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
juj04018433488052014-04-01-15-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон 2010 онд зохиож байсан В.Крансногоровын долоон жүжгийн үргэлжлэл болгон 2014 оны 04 сарын 09-нөөс эхлэн Бэсрэг жүжгийн төслийг хэрэгжүүлэж байгаа бөгөөд энэхүү төслийн хүрээнд бид бүгдийн бахархал болсон долоон найруулагчийн долоон жүжиг хамрагдсан юм. Үүнд:

1. А.Очирбат-“Буруугүй буруутан” УДЭТ-ын Найруулагч УГЗ Б.Баатар, Зураач С.Ариунболд
2. Люсиль Флетчер- Уучлаарай та дугаар андуурч- УДЭТ-ын Найруулагч СТА Ч.Түвшин, Зураач н.Баярмагнай
3. А.Ванпилов – Хэрээт төгөл – Найруулагч УГЗ, Ардын жүжигчин Б.Мөнхдорж, Зураач СТА Т.Аянга
4. Г.Пинтер- Өчигдөр Найруулагч: УДЭТ-ын Ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Зураач УДЭТ-ын Ерөнхий зураач СТА Т.Ганхуяг
5. Н.Ганхуяг – Бүүвэй – Найруулагч Урлаг судлалын ухааны доктор, профессор, УГЗ Н.Ганхуяг, Зураач Баярмагнай
6. Дарио Фо- Чөлөөт хос- УДЭТ-ын Найруулагч УГЗ Ч.Найдандорж , Зураач С.Ариунболд
7. Николай Коляда- Манекен- Найруулагч Ц.Батнайрамдал, Зураач Чулуунбат гэх долоон найруулагчийн долоон өөр шийдэл, долоон өөр сэтгэмж, долоон өөр өнгө дүр төрх, Долоон өөр Ертөнц-өөр Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон үзэгч түмэндээ бэлэг барих гэж байна.

   Энэхүү 7-н жүжгийн салхийг хагалаж найруулагч Ардын жүжигчин Б.Мөнхдоржийн “Хэрээт төгөл” эмэгнэлт, инээдмийн жүжиг 2014 оны 04 сарын 09-нөөс эхлэн тоглогдох гэж байгаа бөгөөд үргэлжлүүлэн 04 сарын 23-нд Найруулагч Н.Ганхуяг “Бүүвэй”, 04 сарын 30-нд Найруулагч Ч.Түвшин “Уучлаарай та дугаар андуурч” жүжгүүд тус тус тоглогох гэж байна.

ДРАМЫН УРЛАГИЙГ ЭРХЭМЛЭН ДЭЭДЛЭГЧ ОЮУНЛАГ МОНГОЛЧУУДДАА ЗОРИУЛАВ.

УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Spider-Man: Brand New Day” киноны трейлер түүхэн дээд амжилт тогтоов

25/03/2026

Селин Дионы амьдрал, мэдрэлийн ховор эмгэгийнх нь талаар өгүүлэх кино гарна

25/03/2026

“Netflix”-ийн хоолны шоуны улмаас аяллын салбарын эрэлт огцом өслөө

25/03/2026

“Mild Orange” хамтлаг Улаанбаатарт тоглолтоо хийнэ

25/03/2026

“Ертөнц” физикл жүжгийн 17 уран бүтээлчид 65 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно

25/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.