Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Венецийн алдарт арслангийн баримал Юань гүрний үед Хятадаас авчирсан дурсгал болохыг судлаачид тогтоожээ
Дүрслэх урлаг

Венецийн алдарт арслангийн баримал Юань гүрний үед Хятадаас авчирсан дурсгал болохыг судлаачид тогтоожээ

Урлаг Урлаг14/09/2025Шинэчлэгдсэн:14/09/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Италийн аялал жуулчлалын төв Венец хотын бэлгэдэл болсон алдарт арслангийн баримал анх Хятадад бүтээсэн дурсгал болохыг судлаачид тогтоожээ.

Тус хотын Гэгээн Маркийн талбайд оршдог Пиацетта баганын оройд жигүүртэй арслангийн хүрэл баримал байдаг.

Италийн Падуа их сургуулийн судлаачид арслангийн металл бүтцээс дээж авч шинжлээд үүнд ашигласан хүрлийн хайлшийн зэс нь Хятадын Хөх мөрнөөс гаралтайг тогтоосноо саяхан Antique сэтгүүлд нийтлүүлжээ.

4 метр урт, 2.2 метр өндөр энэ баримлыг өмнө нь Сири, эсвэл Анатолид (Турк) бүтээсэн гэж үздэг байсан байна.

Гэхдээ баримлын хэв маяг яагаад ийм өвөрмөц болохыг тайлбарлаж чаддаггүй байжээ.

Баримлыг арван гуравдугаар зуунд Гэгээн Маркийн талбайд анх босгож байсан гэнэ. Гэхдээ уг баримлаас хоншоорын хэлбэр, эвэр зэргийг арилгаж зассан ул мөр байгааг илрүүлсэн байна.

Хэрвээ эдгээр арилгасан элементүүдийг буцаан сэргээвэл нийтийн тооллын 618-907 онуудад Хятадад оршин тогтнож байсан Тан улсын үеийн бүтээлүүдтэй тун төстэй харагдахаар байжээ.

“Марко Пологийн аав, авга ах хоёр анхны аяллынхаа үеэр Хубилай хааны ордонд дөрвөн жил амьдрахдаа энэ баримлыг Венецид авчрахад гол үүрэг гүйцэтгэсэн байх магадлалтай” гэж судалгааны тайланд бичсэн байна.

Дээр дурдагдсан аялал 1264-1268 оны хооронд болсон юм.

Уг баримал анх Тан гүрний үеийн бунхны хамгаалагч арслан “жэнмушоу” гэгч урлагийн бүтээл байсан гэх таамгийг судлаачид дэвшүүлжээ.

“Үүнийг Венец хүртэл тээвэрлэх болсон шалтгаан, аяллын талаар бичигдэж үлдсэн баримт байхгүй байгаа нь тайлбарыг нээлттэй хэвээр үлдээж байна. Арсланг байрлуулсан нь тухайн үедээ улс төрийн хүч нөлөөгөө харуулах зорилготой байсан бол “өнөөдөр энэ нь дундад зууны соёл иргэншил хоорондын гайхалтай хэлхээ холбоог харуулж байна” гэж судлаачид тайландаа бичсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа

12/12/2025
Дүрслэх урлаг Урлаг

“Ер бусын хайр”

10/12/2025
Дүрслэх урлаг Урлаг

Рубенсийн алдагдсан бүтээлийг үнэ хаялцуулжээ

02/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Наран дээр асар том толбо үүсжээ

16/12/2025

Ой тогтоолтын дэлхийн аваргаас монгол хүүхдүүд 22 медаль хүртлээ

16/12/2025

Монголчуудын хувцас, эд өлгийн холбогдолтой 100 гаруй үзмэрийг дэлгэв

16/12/2025

Нэрт найруулагч Роб Райнер гэртээ нас барсан байдалтай олджээ

15/12/2025

2025 онд “Google”-ээр хамгийн их хайсан алдартнаар Кендрик Ламар шалгарлаа

15/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.