“Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцааны ханш оргил түвшнээсээ 20 гаруй хувиар буурчээ.
Хамгийн сүүлд JPMorgan тус компанийн хувьцааны зэрэглэлийг бууруулж “Neutral” ангилалд оруулсны дараа Хонконгийн биржид даваа гарагийн арилжаагаар ханш нь есөн хувиар унажээ.
Алдартнуудын ачаар дэлхийг байлдан дагуулсан “Pop Mart”-ийн хүүхэлдэйнүүдийн эрэлт хөрж, Хятадын хоёрдогч зах зээлд үнэ нь унаж эхэлсэн нь хувьцааны ханшид нөлөөлж байна.
Улмаар наймдугаар сарын 26-нд хүрсэн дээд цэгтэй нь харьцуулбал компанийн зах зээлийн үнэлгээ 13 тэрбум ам.доллароор буурсан аж.
Эх сурвалж: Bloomberg