Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Үзэсгэлэнт “Гүүр”
Дүрслэх урлаг

Үзэсгэлэнт “Гүүр”

Урлаг Урлаг23/09/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Австралийн алдарт зураач Густав Климтийн “Үнсэлт” зургаар нэрлэсэн нэгэн арт шоу хэдхэн хоногийн дараа урлаг сонирхогч хэн бүхэнд хүрэх гэж байна. Урлаг судлаач М.Аминааг уншигч та урлагийн талаарх сонирхолтой яриа, лекцүүдээс нь гадна “Синдром” арт шоугаар нь андахгүй байх.

Тэрбээр энэ үйл ажиллагааг гурав дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд урлагийн түүхийн лекц, дүрслэх урлаг, балет, хөгжим, дууны болон дижитал урлагийг нэгтгэн хүргэдгээрээ онцлог юм. Урлагийн олон төрлийг нэгэн тайзнаас мэдэрч, дэлхийн алдарт уран бүтээлчдийн бүтээлийн ертөнцөд нэгэн үдэш саатна гэдэг сонгодог аялал. Бид түүнтэй арт шоуных нь талаар болон урлагийн боловсролын талаар багахан яриа өрнүүлснээ хүргэж байна.
No photo description available.
Бидний яриа “Синдром” арт шоуны нэрний утгаас эхэлсэн. Тэрбээр “Синдром гэх үг илүү гүн гүнзгий, өргөн сэтгэдэг суут хүмүүсээс үүсэлтэйгээр хэлэгдсэн. Харин бидэнд төдийлөн урлаг, уран зохиол, филисофи гэхчлэн олон талын мэдлэгийг нэг бүрчлэн унших цаг зав байдаггүй. Тэгвэл тэр бүхнийг нэгтгэн арт шоу хэлбэрээр хүргэвэл илүү үр дүнтэйгээр бид оюуны баялагаас эзэмшиж болох юм болов уу гэх зорилгоос үүдэн зохион байгуулж буй” гэсэн юм.
No photo description available.
Урлагийг, авьяас билигтэй хүмүүсийн гайхамшигт бүтээлийн тухай хүмүүст хүргэх гэж хичээдэг, бүр бүх л цаг хугацаагаа зориулан тайлбарладаг энэ эмэгтэйг гүүртэй зүйрлэмээр. Тэрбээр дэлхийн суут алдартнуудын бүтээлийг монгол сонсогч, уншигч, үзэгчдэдээ хүргэх гэж хичээж яваа үзэсгэлэнт “гүүр”. Долоон үеийн зураачийн гэрт төрсөн ч төдийлөн сайн зурж чаддаггүй учраас “Энэ хүний энэ зураг ийм учиртай” гэж ярьдаг нэгэн болсон юм билээ. Яагаа вэ, бидний зарим нь бүтээгч байдаг бол нөгөө нь гүүр болдог доо. Тэрбээр яг л тийм эмэгтэй.
No photo description available.
Түүнээс “Нийгэм ийм хүнд мэдээллүүдтэй, хүмүүс юун урлаг сонирхох манатай амьдралынхаа төлөө зүтгэж байхад гэх хандлага байдаг. Үүнийг хэрхэн хүлээн авдаг вэ” гэж асуухад “Бид хар бүхэнтэй тэмцээд, тэмцээд дийлэхгүй байгаа. Ийм нөхцөлд бид аль болох гэрэл гэгээтэй зүйлийг түгээж, цагаан өнгөөр нийгмээ будахыг хичээх ёстой” гэнэ. Мөн энэхүү арт шоуг урлаг сонирхогчдоос гадна урьд ирж үзэж байгаагүй хүмүүс ирж үзвэл бүр ч илүү гүнзгий мэдрэмж авна гэдгийг ч тэрбээр онцолж байв.
Үргэлжлүүлэн бид урлагийн боловсрол манай улсад хэр байгаа тухай ярилцахад “Урлагийн боловсрол манайд байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Суурь боловсрол их чухал. Үүн дээр би нэгэн хөгжилтэй жишээ хэлье. Нэг удаа “Анима” сургуулийн оюутнууд маань уугуул Индианчуудын хувцсыг урлаж өмсөөд парад жагсаал хийсэн юм. Гэтэл залуус, “Энэ бөө юу” гэж гайхаж байхад тэнд байсан 50, 60 орчим насны архи уудаг хүмүүс шууд л, “Өө, энэ Апачи омгийнхон байна. Энэ Ирокез омгийнхон байна шүү дээ” хэмээн ялган таньж эхэлсэн. Тэгэхээр хэчнээн архи, дарсанд орсон ч тэдгээр хүмүүсийн суурь боловсрол харагдаж байна шүү дээ. Энэ их хөгжилтэй болов ч эмзэглэмээр жишээ. Тэгэхээр урлагийн боловсролыг багаас нь өгөх нь чухал. Шинжлэх ухаан бидэнд мэдлэг мэдээлэл өгнө. Урлаг харин нинжин сэтгэлтэй хүн болоход нөлөөлнө” гэнэ.
May be a graphic of 3 people and text that says '3oXИOH 6AйryyЛAr4 EPΘHXИЙ иo33HT3Tar4 HT3 Corporale ULANSUMATEN CИHAPOM APT-WOy ryCTAB KЛИMTИЙH ΑΛΤΑΗ yHC3ЛT 2025.09.27 18:00 CORPORATE CONVENTION CENTRE TICKETS portalmn YAPA'7YJ ሞ YAYAY INFORMATION 9810-0977 8668-6866'
Мөн урлагийн тухай ийн ярьж, ийм шоу зохион байгуулж, энэ чиглэлээр багшилж байгаагийн эцсийн зорилго юунд байгааг асуухад “Монгол залуус дэлхийн урлагийн түүхээс маш сайн мэдэж аваад, дэлхийн тавцанд тэдний тухай бусад орны залуустай чөлөөтэй ярилцаасай гэж хүсдэг” гэж байв. Тэр болтол мэдээж хол зайтай. Гагцхүү ойртуулагч нь урлаг судлаачид. Тэд өөрсдийн чадах чинээгээр ярьж, хэлсээр буй. Тэр ч мөн түүний л нэг.  Нээрээ түүний лекцүүд “Шар хадны өвчтөн зураачид”, “Мөөмний түүх”, “Согтуу зураачдын сод бүтээлүүд” гэхчлэн их сонирхолтой, содон нэртэй байдгийг сонсож байсан хүмүүс андахгүй байх. Та бүхэн ч мөн хамрагдан сонсож, мөнхүү арт шоуг сонирхон үзээрэй.  Гарцаагүй сонгодог, содон, огт өөр нэгэн үдшийг тэр бэлтгэн зэхэж, таны өмнө дэлгэх гэж буй. Тэр үдэш алдарт “Үнсэлт” зураг, түүний зураачийн тухай олон сонирхолтой яриа, мэдээллээр сэтгэл, тархиа дүүргэхээс гадна интро хөгжим, оутро хөгжмийн аялгууг ч анирдах юм. Арт шоу 2025.09.27-нд Корпоратад 18:00 цагаас болно.
May be an image of text that says 'зокиОН БЛЙГУУЛАГЧ ЕреНХИЙ ивЗЗН ИВЗЗНТЭТГч СИНДРОМ АРТ-ШОУ ГУСТАВ КлИмТийн ΑΛТΑН УНСЭЛТ borperale ШклЛКотАя ΧΘΤΘЛБΘΡ 18:00 18:05 ИНТРО хеГЖИМ КОНТЕМПОРАРИ УРАН БУТЭЭЛЧ САУНД АРТИСТ ч.ЦоГБилэг 18:05 18:35 ГУСТАВ климТ БА ВЕНИЙН БОСОГЧИД УРЛАГИЙН ТУУХИЙН ЛЕКЦ 18:35- 18:35-18:45 18:45 гЭГЭэн ТРОЙЦКИЙ CYM МУдБЭТ-ЫН УРАН БУТЭЭАЧ, ДУУЧДЫН XOOP 18:45 19:10 УСТАВ КлимТ АЛТΑН YE уРЛАГИИН ТУУХИИН ЛЕКЦ 19:10 19:30 ЗАВСАРЛАГАА ЗААлАНД кинО УЗВЭР 19:30-19:40 19:30 NOMADIC бАЛЕТ "УНСЭЛТ" УЗУУЛБЭР БУЖИТ ДЭГлЭЭЧ Г.БаТЧИмЭт 19:40 20:10 ГУСТАВ КЛИМТИйн ХАЙР ДУРЛАЛ УРЛАГИЙН ТУУХИЙН ЛЕКц 20:10-20:20 ОУТРО теГСГелийн хегЖИм, ТАЛАРХЛЫН УГ 20:20-20:45 20:20 20:45 ЗУРАГ АвАХУУЛΑХ ЦАГ (У3ЭТ ЧИД УРАН ЗУРГИИН УЗЭСГЭЛЭНТ ΥРΓЭЛЖЛУУЛЭН УЗЭЖ БОЛНО'
May be an image of 2 people and text that says '3OXИOH 6AЙryyЛAr4 yynAr4 EPΘHXИЙ ИB33HT3Tr3r4 ИB33H T3Tr3r4 ANINA Corperale Илn:13100 Corperale CИHAPOM APT-WOy ryCTAB KлиmTийH AЛTaH yHC3ЛT VAA 2025.09.27 18:00 CORPORATE CONVENTION CENTRE TICKETS portal.mn INFORMATION 9810-0977 8668-6866'
Эх сурвалж: ERGELT.mn
Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Венецийн алдарт арслангийн баримал Юань гүрний үед Хятадаас авчирсан дурсгал болохыг судлаачид тогтоожээ

14/09/2025
Дүрслэх урлаг Урлаг

“Синдром” арт шоу “Густав Климтийн алтан үнсэлт” сэдэвтэйгээр болно

13/09/2025
Дүрслэх урлаг Урлаг

Удам дамжсан уран бүтээлчдийн ертөнцөөр аялаарай

04/09/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Жимми Киммелийн шоуг дахин гаргахаар боллоо

23/09/2025

“Matter in motion” үзэсгэлэн дэлгэлээ

23/09/2025

Жүжигчин, найруулагч Б.Амарсайханы “Шалз” уран сайхны кино аравдугаар сарын 10-наас үзэгчдэд хүрнэ

23/09/2025

Үзэсгэлэнт “Гүүр”

23/09/2025

ШИНЭ КЛИП: Дуучин А.Ууганзаяа “Хөг-Жим”

23/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.