Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Боролдойн цаг” дахин “мэндэллээ”
Кино

“Боролдойн цаг” дахин “мэндэллээ”

Урлаг Урлаг24/09/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Боролдой хүү минь яваарай, болзсон цагтаа ирээрэй, бүлтгэр үр минь бүүвэй, бүүвэй” гэдэг дууг мэдэхгүй хүмүүс цөөн биз. Оройн 08.00 цагт хүүхэд бүрийг дэлгэцийн өмнө цуглуулдаг байсан “Боролдойн цаг”  хүүхэлдэйн киног “Юнивишн” компани 4K нягтаршил, stereo дуутай болгон сэргээн засварлаж олон нийтэд хүргэлээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Animo Festival”-д “Юнивишн” компани ирэх онд эхлүүлэхээр төлөвлөж буй “Mongol Animation 4K” төслөө танилцуулсан юм. Төслийн эхлэл болгож Монголын хүүхэлдэйн киноны сонгодог бүтээл “Боролдойн цаг”-ийн сэргээн засварласан 4K хувилбарыг олон нийтэд хүргэсэн нь Монголын анимейшний салбарт чухал алхам болж байна.

Тус хүүхэлдэйн киног бүтээсэн зохиолч, найруулагч, зураглаач С.Мягмар фестивальд хүрэлцэн ирсэн бөгөөд ярилцлагадаа “Энэхүү бүтээл нь Монголын анимейшний эхлэл, мөн ирээдүй хойч үедээ өвлүүлэх соёлын үнэт өв билээ. Үүнийг орчин үеийн технологиор сэргээж, дараа дараагийн үедээ үлдээх дижитал хувилбар болгож буйдаа баяртай байна” гэж хэлжээ.

“Юнивишн” компани “Mongol Animation 4K” төслөөрөө Монгол хүүхдийн дурсамжит бүтээлүүдийг цаг үеийн дэвшилтэт технологитой хослуулан шинэ үеийнхэндээ хүргэхийг зорьж байна. Ингэснээр хүүхэд багачууд аав, ээжийнхээ бага насыг хамт бүтээлцсэн сонгодог хүүхэлдэйн киног хамтдаа дахин үзэх боломжтой болох юм.

“Юнивишн” компанийн “Mongol Animation 4K” төслийн хүрээнд сэргээсэн хүүхэлдэйн кинонууд тун удахгүй бидний дэлгэцэд….

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Мөрөөдөл дүүрэн “ТАТАР”

24/09/2025
Кино Урлаг

Жүжигчин, найруулагч Б.Амарсайханы “Шалз” уран сайхны кино аравдугаар сарын 10-наас үзэгчдэд хүрнэ

23/09/2025
Кино Урлаг

“Татар” уран сайхны киноны нээлтийн өдөрлөг Дархан, Эрдэнэтэд болно

23/09/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Мөрөөдөл дүүрэн “ТАТАР”

24/09/2025

“Боролдойн цаг” дахин “мэндэллээ”

24/09/2025

“Дорнын говийн тусгал” гэрэл зургийн үзэсгэлэнг дэглэв

24/09/2025

Каллиграфийн урлагийн нэгдсэн холбоог байгууллаа

24/09/2025

Хүний нүүрний хөдөлгөөнийг илэрхийлж чаддаг хүн төрхт робот шуугиан тарьж байна

23/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.