Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Холливуудын жүжигчид AI жүжигчин Тилли Норвудыг эсэргүүцэв
Кино

Холливуудын жүжигчид AI жүжигчин Тилли Норвудыг эсэргүүцэв

Урлаг Урлаг01/10/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Комедиан, жүжигчин, зохиолч Элайн Ван дер Велдэгийн үүсгэн байгуулсан “Xicoia” AI студи Тилли Норвуд хэмээх AI жүжигчнийг бүтээн “AI Commissioner” хэмээх инээдмийн бүтээлээр дамжуулж олон нийтэд хүргэжээ.

 

View this profile on Instagram

 

Tilly Norwood (@tillynorwood) • Instagram photos and videos

Тэгвэл Цюрихийн кино наадмын хүрээнд танилцуулсэн эл жүжигчнийг Холливуудын жүжигчид тун таагүй хүлээн авч байна.

Тухайлбал, жүжигчин Мелисса Баррера өөрийн инстаграм сторидоо “Хэрэв ийм жүжигчнийг төлөөлөх агентлаг байвал тэдний бүх жүжигчид агентлагаа орхих хэрэгтэй. Энэ бол үнэхээр жигшүүртэй зүйл” хэмээн шүүмжилсэн бол “Matilda” киноны од Мара Уилсон “Түүний царайг бүтээхэд ашигласан олон зуун бодит охид байхад яагаад тэдний аль нэгийг нь ажилд аваагүй юм бэ” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Мөн жүжигчин Эмили Блант уг мэдээллийг сонсоод “Аймшигтай байна. Үнэхээр сэтгэл түгшээж байна. Бид хүн хоорондын холбоогоо алдаж байна. Агентлагууд аа, ийм зүйл бүү хий” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Харин эл AI жүжигчнийг бүтээгч Элайн Ван дер Велдэ өөрийн AI бүтээл болох Тилли Норвудыг хүнийг орлох зорилготой биш, харин уран бүтээлийн нэг хэлбэр гэж тодорхойлж, тайлбар нийтлэсэн байна. Түүнчлэн “AI бол хүмүүсийг орлох хэрэгсэл биш, харин шинэ төрлийн бийр. Анимейшн, хүүхэлдэй, CGI шиг шинэ боломж нээх урлагийн хэрэгсэл юм. Бодит жүжигчний ур чадвар, мэдрэмжийг хиймэл оюун хэзээ ч орлож чадахгүй” хэмээн мэдэгджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Өвлийн хайрын дуу” кино 24 жилийн дараа эргэн ирлээ

02/03/2026
Кино Урлаг

Ким Сү Хён кино урлагт эргэн ирнэ

02/03/2026
Кино Урлаг

“Холын цагаан манан” кино эрүүл мэндийн салбарын бодит үнэнийг харуулна

01/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Академич С.Чулуун Наполи Дорно дахины их сургуульд лекц уншлаа

03/03/2026

Эрт үеэс хүн амьдарч байсныг гэрчлэх олдворууд олон илэрчээ

03/03/2026

“Өвлийн хайрын дуу” кино 24 жилийн дараа эргэн ирлээ

02/03/2026

Микеланжелогийн “Эцсийн шүүлт”-ийг цэвэрлэж байна

02/03/2026

Ким Сү Хён кино урлагт эргэн ирнэ

02/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.