АНУ-ын Төрийн сан 2026 онд болох тус улсын тусгаар тогтнолын 250 жилийн ойг тэмдэглэх зорилгоор Дональд Трампын дүртэй 1 долларын зоосны төслийг эхэлжээ гэж Төрийн сангаас зарлав.
Зоосны урд талд Трампыг хажуунаас харагдах байдлаар дүрслэн “Liberty” (чөлөөлөлт) гэсэн үг, мөн “1776-2026” хэмээ тэмдэглэсэн байна. Харин нөгөө талд нь Трамп баруун гараа атгасан байдалтай, ард нь АНУ-ын далбаа харагдаж, “fight, fight, fight” (тэмц, тэмц, тэмц) хэмээх үгс бичжээ. Трамп Пенсильван мужид ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаар явж байхдаа амь насыг нь хөнөөхийг завдсан халдлагад өртсөн. Халдлагын дараа тэр шууд “Fight, fight, fight” гэж үгийг хэлж байжээ.
Зоосны загварыг танилцуулах үеэр улс төрийн маргаан гарсан аж. Учир нь 2020 онд баталсан хуулиар тусгаар тогтнолын 250 жилийн ойг тэмдэглэх тусгай зоос гаргахыг зөвшөөрсөн бөгөөд тус хуульд ойг илтгэх тэмдэг, бичигтэй дизайн ашиглаж болно гэж заасан байна.
Гэвч уг загвар батлагдсан дизайн биш бөгөөд зөвхөн төсөл аж. Төрийн сангийн төлөөлөгчийн хэлснээр, энэ нь Америкийн ардчилал хүнд цаг үеийг ч даван туулах чадвартайг харуулах санаатай гэж тодотгожээ.
Эцсийн загварыг олон нийтэд албан ёсоор танилцуулах бөгөөд энэ загварыг Төрийн сан ч, Цагаан ордон ч батлаагүй байна.